 |
Өнгөрсөн долоо хоногт олны танил дуучин, жүжигчдийг өөд болсон, түлэгдсэн, зодуулсан тухай таагүй мэдээлэл цахим сайтуудад гарсан. Эдгээр худал мэдээлэлд хуулийн байгууллага ямар хариуцлага тооцдог талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.
-Цахим орчинд урлаг соёлын салбарын нэр бүхий хүмүүсийн талаар худал мэдээлэл гарч байна. Тэд нэр төрд халдсан асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан уу?
-Цагдаагийн байгууллага тухайн иргэний хохиролд тулгуурлаж асуудлыг шийдвэрлэдэг. Тухайлбал, тухайн иргэнийг нас барсан гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичсэн нь ямар хохирол учруулсан бэ гэдэгт үндэслэж шалгадаг. Одоо шинэчилж байгаа Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд энэ талаар тусгахаар ярилцаж байгаа. Хамгийн сүүлд дуучин Б.Сарантуяаг “үхүүллээ”. Түүний өмнө жүжигчин Ц.Алдармаа, Д.Баттөмөр нарын тухай худал мэдээллийг цахим сайтуудаар цацсан. Тэгэхээр энэ тохиолдолд асуудлыг хэрхэн шийдэхийг одоогийн мөрдөж байгаа Эрүүгийн хуульд тусгаагүй. Өөрөөр хэлбэл, нэр төрд халдлаа гэхэд хэдэн төгрөгөөр үнэлэх вэ гэдэг үнэлэмж манай улсад байхгүй. Одоо энэ хуулийг шинэчлэн боловсруулж байгаа ажлын хэсгийнхнээс ийм байдлаар бусдын нэр хүндэд халдахад хэдэн төгрөгөөр үнэлэхээр тусгаж байгааг асуух хэрэгтэй. Манайх бол хууль хэрэгжүүлдэг байгууллага.
-Тэгэхээр нэр төрд халдсан гэж үзэж байгаа хүмүүс өөрийн хүслээр нэхэмжлэл гаргаж байна гэж ойлгож болох уу?
-Өнгөрсөн жил нэг төрийн бус байгууллага хүний нэр төрд халдсан тохиолдолд 100 сая төгрөгөөр үнэлэх тухай ярьж байсан. Гэтэл иргэд элдвээр хэлж байгаад цааш үргэлжлүүлэх боломжгүй болгосон. Тухайлбал, гурван өрөө байрны үнэтэй нэр төр гэж юу байдаг юм бэ гэж шүүмжлээд л энэ асуудал дарагдсан шүү дээ. Уг нь энд буруу зүйл байгаагүй.
-УИХ-ын гишүүн Б.Наранхүү өөрийн нэр төрд халдсан асуудлаар сэтгүүлчид багагүй мөнгөн торгууль ногдуулж байсан санагдана. Гишүүн хохирлоо хэрхэн баримтжуулсан бэ?
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.