Уртын дуучин Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нар "Аргагүй амраг" хос цомгоо гаргалаа

Спорт ・Нийтэлсэн: Хөхөө 2015 11 сар 26 ・ 2

   Өнөө цагт уртын дуугаа уламжлан хойч ирээдүйдээ таниулан өвлүүлэх их үйлсэд хувь нэмрээ оруулж яваа уран бүтээлчдийн нэг бол  уртын дуучин, МУСТА Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нар. 

   Тэднийг гэр бүлийн хосууд гэдгээр нь түмэн олон андахгүй сайн мэднэ. Гэр бүлээрээ уртын дуугаараа уран бүтээлээ туурвиж сонсогч олныхоо мэлмийг мялааж байгаа дуучид маань ардын уртын болоод богино харилцаа дууг сэргээн дуулж "Аргагүй амраг" бие даасан тоглолтоо хийсэн билээ.

  Тэгвэл эрхэм уран бүтээлчид маань энэхүү тоглолтноос бүрдсэн Double цомгоо сонсогч түмэнд хүргэхэд бэлэн болжээ. Тус цомгийн хувьд "Аргагүй амраг" тоглолтын бүх дуунаас бүрдсэн "Этник цомог" болоод "Аргагүй амраг" тоглолтын DVD- нээс бүрдэж байгаа юм.

   Ийнхүү монгол үндэсний язгуур урлагийг уламжлан шинэчлэж, өвлүүлэн, хөгжүүлэх зорилгыг тээв яваа эрхэм уран бүтээлчиддээ амжилт бүхний дээдийг хүсэн ерөөе. 

www.Urlag.mn 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: