Гар хүндрүүл, эсвэл үх

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 11 сар 28 ・ 14
Яг ийм зарчим төрөх эмнэлгүүдэд үйлчилж байна. Бараг ингэж хэлэх ч хөнгөдөхөөр байгаа шүү дээ. Бусад эмнэлгийн тухай бичихэд зарим эмч нар нь дэндэж байна гэж хэлж болох байх. Харин төрөх эмнэлэгт бараг л зарим гэж байхгүй. Бүх эмч нар нь гар хараад, авлига аваад, хүний амь нас, эрүүл мэнд, дөнгөж төрөх гэж байгаа бяцхан үрсийн амьдралыг ч боддоггүй“Юун сүртэй юм, байж бай. Одооны охидууд ялархуу болчихсон. Төр чадахгүй юм бол яах гэж жирэмсэн болдог юм. Би ажилтай, завгүй байна” гэх мэтээр харааж, загнаж, жаахан хэтрүүлдэг хүнд түлхэж унагах нь холгүй юм болж байгаа нь үнэн. 

Танил талаараа дамжуулаад, дарга цэргээр нь хэлүүлэхээр үзэн ядна.“Чи танилтай гэл үү. Ямар овоо юм. Өөрөө төрөхийг чинь харъя” гэж зэвүүцдэг төрөхийн эмч ч байна.Бусдын эрүүл мэндийн төлөө тангараг өргөж байгаа эмч хүн аргаа бараад, ядахын мууд танилаараа ч болов хэлүүлээд оръё гээд ядаж байгаа хөл хүнд эмэгтэйг шүдээ зууж заналхийлэх, тэгтлээ үзэн ядах болов. Үнэндээ шалтгаан бараг байхгүй. Зүгээр л даварч, олдог мөнгөндөө амташсан  хэрэг.  Гэхдээ тэр даврал нь байсгээд л хэн сайхан эмэгтэйн амь насанд хүрч байна. Бас хорвоод мэндлэх гэж зүтгэж буй өдрөө халуун хэвлийдээ амьсгал хуааж байна, нялх үрс. Сэтгэл шимширч, зүрх зүсэм биш гэж үү. Энгийн иргэд бид зүрхээ зүсүүлж байгаа юм шиг сэтгэл өвдөж байна. Гэтэл тэд хэдий нь хүн алаад сурчихсан алуурчин мэт болчихсон юм биш үү.

Хамгийн ойрын жишээ, Нийслэлийн нэгдүгээр амаржих газарт энэ сарын 21-ний өдөр 27 настай залуу бүсгүй зулайг нь үнэрлэх үрээ төрүүлэх гэж байгаад амиа алдлаа. Ядаж нялх үр нь хэвлийгээсээ ч гарч чадаагүй.Талийгаач бүсгүй 19-ний өдөр өвдлөө гээд эмнэлэгт очсон байхад эмч нар нь тоохгүй байсаар хоёр хонуулж, 21-ний өдөр амиа алдсан байна. Ийм яргалал, тамлал гэж байх уу. Эмч нь хагалгаанд орсон гээд байхгүй байсан тухай талийгаач бүсгүй нөхөр рүүгээ мессеж бичсэн байна билээ. Яг хагалгаанд орсон уу, мөнгө өгөхгүй бол байж л байг гээд хэвтэж байсан ч байж болох.  За хагалгаанд орчихсон байя гэж бодъё.Тэгвэл тэр төрөх чинь ганцхан эмчтэй болж таарч байна уу. Бүхэл бүтэн хүн амиа алдах дээрээ тулчихаад байж байхад яагаад огт тоосонгүй вэ. 

Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр эмэгтэйн жирэмсний картыг нэгдүгээр төрөхийнхөн хулгайлах шахам аваад явсан байна билээ. Хүн алсан хуудуутай хэргээ нуун дарагдуулах гэж увайгүй оролдлого юм биш үү.Ингээд бичихээр өнөөх төрөхийнхөн нэр төр гутаалаа гэж ирээд сүржигнэж магадгүйГэхдээ ар гэрийнхэнд нь мэдэгдэлгүй жирэмсний картыг нь авч явна гэдэг ийм хардлага төрүүлэхгүй яах юм. Өнөөдөр эрүүл мэндийн салбар ийм л дажинтай, төрөхийн эмч нар нь улаан цагаан, бүр санаатайгаар эхчүүдийг алаг үртэй нь хөнөөж байна. Гэтэл Эрүүл мэндийн сайд нь авлигын хэргээр мөрдөнд хоригдож байна. 

МАХН-ынхан нь түүний орыг эзлэх хүнийг сонгохоор ярилцаж байгаа гээд л байж байх. Одоо нэгдүгээр төрөхийн хариуцлага алдсан, бусдын амь насыг санаатай гэж болохоор хөнөөсөн эмч нарт хэн хариуцлага тооцох юм. Ямар хариуцлага тооцохоор болж байгаа гэдэг нь сонин байна. Сайндаа л ажлаас нь халаад, өнөөх нь өөр нэг эмнэлэгт очоод, дахиад л авлига авна. Нэжгээд эхийг зовооно. Тийм болохоор энэ мэтээр хариуцлага алдсан, санаатайгаар төрөх эхчүүдийг зовоосон, гарсан эмч нарын эмчлэх эрхийг нь хасдаг баймаар байна. Цаашлаад бусдын амь насанд заналхийлсэн, санаатай үйлдэл гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэдэг байсан ч яах вэ дээ. Тэгэхгүй бол төрөхийн эмч нар хүн араатан болж гүйцлээ байна. 
Эх сурвалж: www.mminfo.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

14 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • TTTTTT / 2015 11 сар 30/

    Emch nariin achaalaliig bagasga. Tsalin iim baga bailgaj bolohgvi Turuhiin uruu koridor bolgoniig microfontoigoor kamerjuul. Hereg garwal sariin hugatsaatai uhraaj vzeh bolomjtoigoor . Tegwel bvh abilga arilna ingej l asuudal shiidegdene.

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 30/

    ern engersen sh vv bid sain emch naraa gargaj heegeed hal vzeed ariin haalga abilgaar l ajil nertei yabj baigaa n todorhoidoo...

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 30/

    ami nas hytganii eren deer ter bidniig yahiim bol er n...

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 30/

    said n abilgach shorongiin hadaas emch gedeg yumnyyd alyyrchid bolson heerhii mongol.. alban gazariin darga nar n abilga ariin gaalga yanaa mongol hvn..

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 28/

    Vнэхээр гомдмоор эмнэлэг дэндvvхариуцлагагvй эрvvл торох гэж очоод амьсгал хураалгадаг юм билээ хэрэв хариуцлага тооцож чадвал олон хvн гомдож явдаг байх шvv

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 28/

    Vнэхээр гомдмоор эмнэлэг дэндvvхариуцлагагvй эрvvл торох гэж очоод амьсгал хураалгадаг юм билээ хэрэв хариуцлага тооцож чадвал олон хvн гомдож явдаг байх шvv

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 28/

    Vнэхээр гомдмоор эмнэлэг дэндvvхариуцлагагvй эрvvл торох гэж очоод амьсгал хураалгадаг юм билээ хэрэв хариуцлага тооцож чадвал олон хvн гомдож явдаг байх шvv

    Хариулах
  • oogii / 2015 11 сар 28/

    er ni barag buh emch nar laitaiolonnudtei yumbnalee harvaas andashgui bdiin bnalee gar haraadah bgaani

    Хариулах
  • zochin / 2015 11 сар 28/

    arai denduu hund surtaltai shu de. zahaas ni ner tsohvol 1-r turuhiin delgerjargal /namhan huuhen/ hariutslagagvi, ajilaa hj chadahgvi, bj tiuruh gj ochson eejuudees dandaa mungu,bolon idej uuh yum bainga salgana. zaaval avah yostoi gsen huuli garchihsan yumu. iimerhu humuustee hariutslaga tootsvol

    Хариулах
  • zochin / 2015 11 сар 28/

    unen helsen bn. nemeed helehed biye tooson uzuuleh gd ochson irgediig dord uzsen ih zantai yarvaisan yumnuud l suuj bdg shte. jich; bulten aluurchind tur zasag arga hemjee avah tsag ni bolsoon.

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 28/

    Мэргэжлийн алуурчид хүн амины санаатай хэрэг ялгаварлан гадуурхагчид мэргэжлийн учраас маш цэвэрхэн хэргээс мултарч гардаг энэ бүх муу үгнүүд эмч нэртэй сүгнүүдэд шингэсэн дээ өвдсөн гэмтсэн жирэмсэн болсон ядуу хүний хохь болгодог төртэйгөөс хойш эмч нар оодорлогүй яах вэ дээ

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 28/

    Мэргэжлийн алуурчид хүн амины санаатай хэрэг ялгаварлан гадуурхагчид мэргэжлийн учраас маш цэвэрхэн хэргээс мултарч гардаг энэ бүх муу үгнүүд эмч нэртэй сүгнүүдэд шингэсэн дээ өвдсөн гэмтсэн жирэмсэн болсон ядуу хүний хохь болгодог төртэйгөөс хойш эмч нар оодорлогүй яах вэ дээ

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 28/

    gants toroh bish buh emnelegd bgaa shuu dee.gemtel bol shuud mongo baihgui gebel moorogt ochino doo

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 28/

    arai l bishee..uursduu ehees l tursun baimaar yum hun chanar gedeg yum ch hymsiin tudii ch alga uu tai minee.......heleh muu ug ch alga

    Хариулах