Монгол хүн бүр 12 сая төгрөгийн өртэй болжээ

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 11 сар 30 ・ 3

Олон улсын үнэл­гээний Мүүдийс (Moody’s) агент­лагаас гар­гасан мэдээ­лэлд Монгол Улсын зээл­жих зэрэг­лэл сөрөг хэвээр бай­гааг дурд­жээ. Тэд манай улсын өр нэмэгдсэн, гадаад ва­лютын албан нөөц буурч, ердөө 1.4 тэрбум ам.дол­ларт хүрснийг тэмдэг­лэжээ. 
    
Албан ёсны мэдээл­лүүдийг үзвэл энэ оны 3-р улирлын байдлаар Засгийн газрын өрийн хэм­жээ ДНБ-ий 47 хувьтай тэнцэж байгаа аж. Тэгэхээр хуульд заасан босго болох 58.3 хувьд хүрэхэд ердөө 11.3 хувь дутуу байгаа гэсэн үг юм. Тэгэхээр Монгол Улсын Засгийн газар дахиад 2.6 тэрбум долларын өр нэмж тавибал асуудал хүн­дэрнэ. Ийнхүү энэ ондоо багтааж 1.3-1.4 тэрбум ам.долларын зээл авахад хууль зөрчихгүй байх нөхцлийг Засгийн газар эртнээс бүрдүүлсэн бололтой. Тэгвэл “Чалко”-д төлөх 350 сая долларын өрийн үлдэгдэл, “Рио Тинто”-д төлөх өр, төрийн өмчит компаниудын өр зэрэг нь Засгийн газрын өрийн дүнд ороогүй байна. 
    
Гэтэл сүүлийн үед Монголбанк БНХАУ-аас 1.9 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний юанийг Своп хэлцэл нэрийн дор жилийн 4.5-аас 5 орчим хувийн хүүтэйгээр зээлж авсан гэх мэдээ дуулдах болов. Тэд энэ талаараа УИХ-д мэдээлээгүй нь гайхал төрүүлнэ. 
    
Мөн Монгол Улс урд хөршөө­сөө нэг тэрбум долларыг 20 жилийн хуга­цаатай, жилийн хоёр хувийн хүүтэйгээр зээлж авахаар болсон нь ихээхэн шүүмжлэл дагуулаад байна. Өдгөө манай улсын гадаад өрийн хэмжээ нийт­дээ 21.7 тэрбум долларт хүрчээ. Үүнийг энгийнээр тайлбарлавал Монгол Улсын харьяат нэг хүнд ног­дох өрийн хэмжээ 6300 доллар буюу 12 сая төгрөгт хүрсэн гэсэн үг. Гэхдээ үүнээс Засгийн газрын тавьсан өр 5 тэрбум гэж албаны хүмүүс ярьдаг. Зарим эдийн засагчид энэ өр 6.5 тэрбумд хүрсэн гэж ярьцгааж байна. Өөрөөр хэлбэл,  Засгийн газрын тавь­сан өр яг хэд байгаа нь одоо болтол тодорхой бус хэвээр байна. Сүүлийн 3.5 жилийн хугацаанд эрх баригчид 9.6 тэрбум дол­лар байсан гадаад өрийг 21.7 тэрбум болгон өсгөж чадсан аж. 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 11 сар 30/

    Би нэг цент ч төлөхгүй, яагаад гэвэл би энэ их зээлдэж авсан мөнгөнөөс нэг цент ч аваагүй.

    Хариулах
  • 2 / 2015 11 сар 30/

    З.Энхболд чинь санаа зовох юм байхгүй гээ биз дээ

    Хариулах
  • Зочин / 2015 11 сар 30/

    Өө новш юмаа. Энэ 12 сая төгрөгөө өөрийнхөө гар дээрээ авчаад, салам зад хоосортол үрсэн бол сайхан байхгүй юу...

    Хариулах