Ашгүй, хот дулаацах нь

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 11 сар 30 ・ 1
Өнөө жил их сайхан урт намар болсон. Арваннэгдүгээр сард гадаа бараг л нэмэхтэй байсан санагдана. Зарим өдөр зузаан хувцастай явбал халууцах дээрээ тулж байлаа. Гэтэл сарын сүүлч рүү гэнэт хүйтэрч, Улаанбаатар хот хөлдөх дээрээ тулах нь тэр.  
 
Жаахан хэтрүүлсэн хүнд паар халах биш хөрч байлаа шүү дээ. Ерөнхийдөө байгаа хэдэн цахилгаан станцууд нь өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа дулааны хэрэгцээг гүйцэд хангаж хүч хүрэхгүй болсонтой л холбоотой гэж тайлбарлаж болно. Нэг хэсэг хүн бүр байрандаа, ажлынхаа газар гадуур хувцастайгаа суух шахав. Зарим хүмүүс нь байрандаа осгож түргэн дуудах ч шахсан юм биш үү.
 
Ийм л хүнд өдрүүд үргэлжилж байтал ашгүй “Амгалан” дулааны станц өнгөрсөн баасан гарагт албан ёсоор нээлтээ хийж, дулаанаа түгээж эхэллээ. Энэхүү бүтээн байгуулалтыг Монголын Засгийн газар, БНХАУ-ын “Чайна Машинери Инженеринг” корпорацитай түлхүүр гардууларх нөхцөлтэйгөөр концессийн гэрээ байгуулж хийсэн юм.
 
Дулааны стандын ажил 2013 оны наймдугаар сард эхэлж, энэ оны дөрөвдүгээр сард дууссан билээ. Улмаар өвлийн ид ачаалал эхлэх үеэр буюу өнгөрөгч аравдугаар сараас туршилтын галлагаа хийж, дулаан өгч эхэлсэн. Аравдугаар сараас өнөөдрийг хүртэл “Амгалан” дулааны станцыг туршилтын журмаар ажиллуулж байв. Тэгвэл баасан гарагт станцыг албан ёсоор нээж, нийслэлийн зүүн захын хэрэглэгчдийг дулаанаар хангах боломж бүрдэж байна.
 
Туршилтаар бага сагахан дулаан өгч байсан бол одоо бүрэн хүчин чадлаараа ажиллана гэсэн үг. “Амгалан” дулааны станц нь тус бүр 116 мвт-ын хүчин чадалтай гурван зуухтай. Ийм хэмжээний хүчин чадалтай дулааны станц хотын зүүх хэсгийг хангалттай халааж, дулаацуулж чадна. Тэгэхээр өмнө нь нийслэлийг тэр чигт нь халаах гэж зутарч, эрс хүйтэрсэн өдрүүдэд дулаацуулж чадахгүй дээр тулж байсан цахилгаан станцуудын нуруун дээрх ачаа хөнгөрөх юм.
 
Түүнийхээ хэрээр хотын төв, баруун, хойд, урд хэсгийн халаалт ч өөр болно. Сүүлийн хэдэн өдрүүдийн эрс хүйтэнд барьц алдах шахаж байсан бол одоо шөнөдөө 40 хүрсэн ч санаа зовохооргүй болж байх шиг байна. Үлбэгэр паар баяртай болж, халуун дулаан болох нь. Ашгүй, нэг юм хот дулаацах нь бололтой.
 
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 11 сар 30/

    tegeerei huuye horoolol bichil geed aimar huiten bna shuu halaaltaa saijruulaarai

    Хариулах