Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 11 сар 30
・ 1
Энэ сарын 26-27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн ахлах хэрэг бүртгэгч, цагдаагийн хошууч эмэгтэй гэр бүлийн хамт халдлагад өртөж амь насаа алдсан хэрэг гарсан.
Тодруулбал П.Батбаяр гэрлэлтийг нь зөвшөөрсөнгүй хэмээн аав, ээж, хэрэг бүртгэгч эмэгтэй болон нагац ахыг нь хэд хэд хутгалж, хэргийн газраас зугтсан бөгөөд түүнийг орон даяар эрэн сурвалжилсан. Цагдаа нар шуурхай ажилласны дүнд хэрэгтэнг өчигдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан бөгөөд одоо хорих 461-р ангид саатуулж байна.
Тэрбээр эхний мэдүүлгээрээ хэргээ хүлээгээд байгаа юм. Өөрийг нь хаясанд Ш-д бухимдаж, гэрлэлтийг нь зөвшөөрөөгүйд гэрийнхэнд нь өс санаж хэргийг үйлдсэн гэдгээ хүлээгээд байна.
П.Батбаяр талийгаачийн аавыг цээжин тус газар хэд хэд хутгалсны улмаас газар дээрээ өнгөрсөн байна. Талийгаачийн аав мөн цагдаагаас тэтгэвэрт гарсан ажээ.
Цагдаагийн албан хаагч Ц-ийн хувьд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст ажиллаж байгаад Баянзүрх дүүрэгт томилогдоод удаагүй байсан бөгөөд эмнэлгийн тусламж авч чадалгүй газар дээрээ нас барсан.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.