Хэрээс хэтэрсэн халамж хөдөөгийнхнийг “үхдэл” болгож байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 12 сар 01

Нэгэн цагт манай улстөрчдийн нэхсэн аалзны шүлс шиг хэрсэн халамжийн “тор”-ыг одоо болтол гүйцэд цэвэрлэж чадаагүй л байна, бид. Тиймдээ ч залхуу хойрго, хөдөлмөрлөх дургүй хэсэг бүлэг нь тэр “тор”-нд орооцолдож, ходоод руугаа хийх хоолноос хэтрэхгүй амьдарч байгаа. Юу ч хийсэн чадах эрүүл саруул, эрхтэн бүтэн, идэр залуу хүмүүс төрөөс сард өгдөг хэдхэн төгрөгөөр бороо ходоодынхоо өлийг дарчихаад, навсгар гэртээ тэрийж хэвтсээр л байна.

 

 

Ийм жишээг 21 аймгийн 360 гаруй сумаас харж болно. Улаанбаатар хотод ч ялгаагүй, халамж хараад, угжины хурга мэт амьдарч байгаа нөхдүүд дүүрэн. Сүүлийн 10 гаруй жил элдэв янзаар халамжлуулсан тэр сэтгэлгээ нь арилахгүй байхгүй юу.Нэг хэсэг намууд сонгуульд ялахын тулд сая саяар нь мөнгө төгрөг амалж байсан даа. За тэгээд, шинэ гэр бүлийн 500 мянга. Хүүхдийн мөнгө, ямаанд, хонинд гээд улсын төсөвт мөнгө л байвал өгч болох бүхэнд өгсөн юм даг. Өнөөдөр улс мөнгөгүй болсон ч гэсэн халамжийнхаа бодлогоос татгалзаагүй байгаа. Татгалзах нь битгий хэл айл өрхийн амжиргааны төвшинг 1-20 бүлэг болгож хуваачихаад, ядуу гэсэн ангилалд багтаж байгаад нь хүнсний талонаас эхлээд халамж, тэтгэмж өгч байна. Өөрөөр хэлбэл, амьжиргааны төвшний 1-3 дугаар бүлэгт хамаарах айлд төрөөс гурил, будаанаас авахуулаад хэрэгцээт хүнсний зүйлийг нь өгч байгаа хэрэг. 



Ядаж байхад 1-3 гэсэн бүлэг нь багтах сонирхолтой нөхдүүд захаас аваад дүүрэн байдаг бололтой юм. Ажил хийе, амьдрал ахуйгаа өөд нь татъя гэсэн сэтгэлгээгүй, халамжлуулах дуртай, тэжээ­лийн мал шиг нөхдүүд олон байгаа учраас энэ бүлэг рүү хошуурч байгаа хэрэг. Ингэж дүгнэхээс өөр яах билээ. Ер нь нэн ядуу гэдэгт ямар шалгуураар аваачиж чихээд байгаа юм. Тэр хүмүүс ажил хийх чадвартай мөртлөө яагаад гэртээ хэвтээд байна. Ядуу нэр зүүж байгаа нь ямар учиртай вэ гэх зэргээр нарийн судалгааг манайхан хийхгүй байгаа. Гэр бүлийн хоёр хүн хоёулаа ажилгүй, олон хүүхэдтэй л бол нэн ядуу гэсэн ангилал руу оруулаад, халамж өгөхөө урьтал болгодог. Гэтэл өнөөдөр халамж хэрэггүй хэдэн арав, зуун залуу хүн төрөөс өгч байгаа хэдэн кило гурил, будааг ходоод руугаа шидчихээд хэвтэж байх. Дээрээс нь нийт халамжийн 28 хувь нь огт халамж хэрэггүй хүмүүст очиж байгаа гэсэн судалгаа ч бий. 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх