Нийслэлчүүдэд хямд үнэтэй шатахуун хэрэгтэй байна, Ерөнхий сайд аа

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 12 сар 02 ・ 7

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн долоо хоногт сайхан мэдээ дуулгаж, төсөвт мөнгө төгрөг орж ирэх гэж байгааг хэлнэ билээ. Гэх мэт олон сайхан мэдээ дуулгасан. Мөн хөдөө, орон нутагт шатахууны үнэ буурч байгаа гэсэн. Бүр ч сайхан мэдээ. 

Улаанбаатар хотод шатахуун 1600 төгрөг байхад хөдөөд, хэр алслагдаж байгаагаасаа шалтгаалаад 2000 давсан үнэтэй байх жишээтэй.  Энэ зөрүүг аль болох багасгаж, хөдөөд шатахуун литр тутамдаа  150 хүртэлх төгрөгөөр буурах боломжтой болж байгаа аж. 

Шатахууны үнэ буурахаар тээвэрлэлтийн зардал багасна. Тэр хэрээрээ өргөн хэрэглээний барааны үнэ ч буурах боломжтой. Ийм л сайн тал бий болж эхэлнэ. 

Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр хөдөөд шатахууны үнийг бууруулж болж байна гээд барьцах ажил гарна. Тэгвэл одоо хотод буулгаж яагаад болохгүй гэж. Монгол Улсын хүн амын тал нь Улаанбаатар хотод байна. Тэгэхээр нийт иргэдийн 50 хувийнх нь эрх ашгийн төлөө жаахан ажил хийчих хэрэгтэй шүү дээ. 

Тэр нь шатахууны үнэ бууруулах байж яагаад болохгүй гэж. Засгийн газар сайн ажиллаж байна. Хөдөөд шатахууны үнэ бууруулж байна, боломжоороо шийдэх ёстой зүйлээ шийдэж л байгаа. Тэр бүхнийг Ерөнхий сайд сая хэлсэн. Энэ бүхнийг сайшааж л байна. 

Гэхдээ Улаанбаатар хотод шатахууны үнийг ядаж л литр тутамдаа 50 төгрөгөөр бууруулах хэрэгтэй. Тэгвэл олон хүний амьдралд сайнаар нөлөөлнө шүү дээ. Ер нь бууруулах боломж бол байгаа. 

Өнөөдөр дэлхийн зах зээл дээр түүхий нефтийн үнэ ямар байгаа билээ. Манайх шатахууныг ямар хямд үнээр импортолж байгааг толгойтой болгон мэдэж байна. Худлаа хэлсэн хүнд шатахууны үнэ литр тутамдаа 30-40 хувиар буурах ч боломж байгаа юм билээ. Гэхдээ Засгийн газраас бүхий л татвар, мөнгөө тултал нь өсгөөд, шатахууны үнэ бууруулахын оронд төсөвтөө хэдэн төгрөгөө татчихаад байна л даа. 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

7 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 01 сар 04/

    za yahav ijil unetei bolloo gehed tatvar noatiin asuudal garna hotiin bid tatvar shingesen shatahuun heregleed huduugiinhun tatvarguig hereglej bna gej bodvol yahuu

    Хариулах
  • сухбаатар / 2015 12 сар 03/

    яльгуй юманд буу хуурт, миний гэнэхэн, цагаан цаасхан ард тумэн минь. энэ хавар та нарыг хошгоруулж байгаад дошин дээр чинь нам бууддаг ээлжит хавар шуу! мартчихсан уу?

    Хариулах
  • цэрэн / 2015 12 сар 03/

    нефтээ бушуу ээрсдээ нэр, энэ чинь л тусгаар тогнол, тэгэхээс цагаан туганд мэргээд хичнээн ч чингис гэж хашгираад гадаадынхнаас тусгаар тогтнол хайгаад хэрэггуй. элбэгхош минь.

    Хариулах
  • Зочин / 2015 12 сар 02/

    Ерөнхий сайд Сайханбилэг сайн ажиллаж байна аа амжилт хүсь е

    Хариулах
  • Зочин / 2015 12 сар 02/

    ер нь бол орон даяар л ижил үнэтэй болгож байгаа шү дэ

    Хариулах
  • Зочин / 2015 12 сар 02/

    орон нутагт шатахуун илүү үнэтэй тэрийг харин хотын үнэтэй ижил болгосон юм биш үү

    Хариулах
  • Зочин / 2015 12 сар 02/

    орон нутагт шатахуун илүү үнэтэй тэрийг харин хотын үнэтэй ижил болгосон юм биш үү

    Хариулах