Элгээрээ мөлхөж яваа ард түмэн "худалдан" авах чадваргүй болжээ

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 10 сар 26

Манай улс эдийн засгийн хямралд өртөж хүнсний гол нэрийн барааны үнэ үргэлжийн өсдөг. Тэгвэл энэ аравдугаар  сард мах, гурил, элсэн чихэр, будааны үнэ харьцангуй тогтвортой байна. 

Бараа бүтээгдэхүүний үнийг нэг хэсэг "Үнэ тогтворжуулах хөтөлбөр" нэрийн дор үнийн хөөрөгдөлд оруулж байсан. Өнөөдрийн байдлаар бараа бүтээгдэхүүний үнэ аяндаа зохицуулагдлаа. Элгээрээ мөлхсөн арл түмнийх нь түрүүвч хоосорч, зээл, өр өө ч төлөх чадалгүй болсон. Тиймээс худалдан авах чадваргүй буурсан энэ үед бараа бүтээгдэхүүний үнэ буухгүй гээд яалтай билээ гэх худалдаачид байна. Өөрсдийн авдаг үнэ дээрээ бага зэрэг нэмээд хурдан зарж борлуулан эргэлтэнд оруулахгүй бол банкны зээлээр хөдөлдөг жижиг бизнес эрхлэгчид өрөө төлж чадахгүйд хүрч байгаа гэдгийг учирлаж сууна. 

Нарантуул захын худалдаачид хүртэл гүйлгээ муу байна. Хүмүүсийн худалдан авах чадвар муудсан хэмээж байх юм. Ямартай ч хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ өсөхгүй байгаа нь яамай даа. 

Хэрэв зээ үнэ нэмэгдвэл элгээрээ мөлхөж яваа ард түмэн бүр ч сөхөрч гүйцнэ.

Энэ сарын 22-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 2.4 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.7 хувиар буурчээ. 

Махны дундаж үнэ: хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 9.1 хувь, үхрийн ястай махны үнэ 1.8 хувь, адууны махны үнэ 3.5 хувь, ямааны махны үнэ 6.4 хувиар буурч, үхрийн цул махны үнэ 2.3 хувиар өсчээ. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулбал хонины ястай махны үнэ 2.7 хувь, үхрийн цул махны үнэ 1.9 хувь, ямааны махны үнэ 1.4 хувь, адууны махны үнэ 0.5 хувь, үхрийн ястай махны үнэ 0.5 хувиар буурсан байна.

1 кг хонины /ястай/ мах дунджаар 5815 төгрөг, үхрийн /ястай/ мах 7495 төгрөг, үхрийн цул мах 9630 төгрөг, адууны мах 5465 төгрөг, ямааны мах 5265 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: Өмнөх сарынхаас дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 3.9 хувь, 1-р зэргийн гурилын үнэ 0.5 хувиар буурч, 2-р зэргийн гурилын үнэ 0.6 хувиар өссөн байна. Харин өмнөх 7 хоногийнхоос дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 2.5 хувь, 1-р зэргийн гурилын үнэ 0.5 хувиар буурч, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 0.6 хувиар өссөн бол, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас 3.6 хувиар өссөн бол өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ:  өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 10.4 хувь, луувангийн үнэ 3.5 хувь, байцааны үнэ 4.0 хувиар буурч, манжингийн үнэ 0.4 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийнхоос төмсний үнэ 6.0 хувь, байцааны үнэ 2.1 хувиар буурч, манжингийн үнэ 9.0 хувь, сонгины үнэ 2.6 хувиар өссөн байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: өмнөх сарынхаас савласан /1 литрийн/ сүүний үнэ 2.0 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 2.8 хувь, задгай сүүний үнэ 23.8 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос задгай сүүний үнэ 18.2 хувиар өсч, савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.8 хувиар буурсан байлаа. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас 0.6 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй. Өндөгний үнэ өмнөх сарынхаас 1.5 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй, цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.

Эх сурвалж: www.dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх