Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 12 сар 04

Хамтын тэтгэврийн хууль гурван жил гаруй хугацаанд парламент дээр гацсаны эцэст өчигдөр батлагдав. Өр өгөөжийг нь харахад өндөр хэдий ч намын талцал, үзэл бодлын зөрүүгээс ийнхүү удааширалд хүргэсэн гэж болно. Хуулийн төслийн гол агуулга нь олон жил хамт амьдарсан гэр бүлийн нэг нь нас барсан тохиолдолд гэр бүлийн гишүүнд нь тэтгэврийнх нь тодорхой хувь хэмжээг олгоход чиглэж байгаа юм. Тодорхой хувь хэмжээн дээр 70 хувь. Энэ хууль ерөнхийдөө нийгмийн даатгалын үр шимийг өрх гэрт нь, хань ижилд нь үргэлжлүүлэн эдлүүлэх боломжийг нээж байна гэсэн үг.
20-30 жил нийгмийн даатгал төлчихөөд тэтгэвэрт гарснаасаа хойш жил бололгүй нас барах тохиолдол олон байдаг. Тиймээс даатгуулагчийн насаараа төлсөн шимтгэлийг эргүүлэн олгох тухай асуудлыг Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөлд тусгасан нь энэ. Хууль санаачлагчид Хамтын тэтгэврийн тухай хуулийг батлах нь хэд хэдэн онцлогтой гэж үзсэн. Үүнд,
1. Дэлхийн олон улс орнуудын нийтлэг жишгээр олон жил хамт амьдарсан нэг гэр бүлийн хоёрын нэг нь нас барсны дараа үлдэж байгаа гэр бүлийн гишүүн нь цаг хугацааны хувьд удаан амьдарч чадахгүй байгааг статистик судалгаагаар гаргасан байна. Улмаар өрхийн амьжиргааны төвшин, хэрэглээ буурч, үлдсэн гэр бүлийн гишүүн ганцаардаж сэтгэл санааны уналтад орох сөрөг нөлөө илэрдэг аж. Тиймээс Хамтын тэтгэврийн тухай хуулийг баталж нийгмийн энэхүү эрсдэлээс сэргийлэх боломжийг бий болгох юм.
2. Манай улсад гэж хууль санаачлагчид үзэж байгаа. Учир нь 10 ба түүнээс дээш жил хамт амьдарсан гэр бүлийн гишүүдийн аль нэг нь нас барсан тохиолдолд гэр бүлийнх нь үлдсэн хүн тухайн хүний амьд сэрүүн байхдаа авч байсан тэтгэвэрийнх нь 70 хүртэлх хувийг өөрийн амьдрах хугацаандаа авах эрхийг нээж өгч байгаа юм. 10 ба түүнээс жил хамт амьдарсан байх ёстой гэдэг шаардлагын цаана гэр бүлийн тогтвортой байдал, гэр бүлийн гишүүдийн бие биеэ хайрлаж, урт удаан хугацаанд хамт амьдарч, олон хүүхэд төрүүлж өсгөхөд эерэг нөлөө үзүүлнэ гэж тооцсон байна.
Товчхоноор дүгнэж хэлбэл, т. Манай улсад 412 мянган иргэн тэтгэвэрт авдгаас 220 мянга нь бүрэн тэтгэвэрт хамрагддаг. Үүнээсаж.
Хууль 20 ба түүнээс дээш насны зөрүүтэй гэр бүл болон дахин гэр бүл болж амьдарсан иргэдэд үйлчлэхгүй байхаар боловсруулагдсан билээ.
Намрын чуулганы хугацаанд энэ хууль батлагдсанаар 2017 оноос хэрэгжүүлж эхлэхээр боллоо. Эдийн засаг хүндхэн байгаа эдгээр онуудад хуулийн хэрэгжилтэд шаардагдах 21 тэрбум төгрөгийг төсөвт суулгана гэхээр чанга тусна.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.