Ц.Элбэгдоржийн зарлигийг Абдул Карим хэрэгжүүлэх үү?

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 12 сар 04 ・ 10

Б.ЗАЯА

Төрийн ордны зүүн тал дахь Хэвлэх үйлдвэрийн барилгыг 24 тэрбум төгрөгөөр иран гаралтай Абдул Карим хувьчилж авсан үйл явдлын дуулиан тасраагүй байна. Барилга, байгууламж хувьчлагдаж л байдаг. Шалдаа буутал үнийг нь унагааж авсан “А” зэрэглэлийн барилга, газрууд нийслэлд зөндөө л бий. Гэтэл тултал нь өсгөсөн хувьчлал яагаад олны анхаарал, дургүйцлийг зэрэг хүргэх болов.

Хэдий Монгол Улсын харьяалалтай ч Абдул Карим гадаад эр. Түүний талаар Монгол Улсын бахархалт амьтны хууль бус наймаанд гараа дүрсэн, бүр толгойлж оролцдог байж болзошгүй гэсэн мэдээлэл ил болсон. Манай тагнуул, цагдаагийнхан ч уг хэргийг лавшруулан шалгаж байгаа гэх. Түүнээс гадна хувьчлалд оролцож ялсан эрийг уг газрыг хэрхэн ашиглах бол гэсэн таамгийг хэвлэлүүд дэвшүүлсээр байна.

Нэгэнт хувьчлалд ялсан учраас юу хийх нь Абдул Каримын эрхийн асуудал гэдгийг Монгол Улсын хуулиар зөвшөөрөөд буй. Тэгээд ч зогсохгүй Монголын төр түүний үйлдэлд хяналт тавих эрхгүй болохыг албаныхан халаглан ярьж байна. Гагцхүү ямар зориулалтаар ашиглах тухай хувьчлалд зааж өгсөн гэсэн ганц найдвар л манай талд байна. Тэр нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2014 оны зарлиг. Зарлигт “Төрийн ордны зүүн тал дахь хуучин хэвлэх үйлдвэрийн суурин дээр төр түрээслэх нөхцөлөөр хувийн өмчийн барилга бариулах” гэжээ. Ингэхдээ “Тус барилгад бүх яамыг багтаах, гэхдээ үндэсний аюулгүй байдлын шаардлагаар Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яамыг үүнд хамааруулахгүй байх, энэхүү барилга нь ухаалаг төр ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлсэн байх, тодруулбал, төрийн албан хаагчдын үйл ажиллагаа олон нийтийн хяналт дор буюу ажлын үйл явц нь ил тод байх, судалгаа, мэдээллийн болон дэвшилтэт технологийн нэгдсэн сүлжээтэй байх нөхцлийг бүрдүүлсэн байх, төрийн албан хаагчдад хамгийн үр дүнтэйгээр ажлаа гүйцэтгэх  шаардлагад нийцсэн байх юм” гэсэн байгаа юм.

Харин иран эр “Олон давхар шилэн барилга барина” гэснээс өөр мэдээлэл хийгээгүй. Тиймээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигийг Абдул Карим хэрэгжүүлэх эсэхийг цаг хугацаа харуулах нь...

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

10 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Хүн / 2015 12 сар 04/

    гадаад гаралтай Монгол улсын иргэн өмч хувьчлад орж болохгүй гэдэг хууль хийцгээ, тэгээд Монгол улс олон улсад нэрээ гарга

    Хариулах
  • 1111 / 2015 12 сар 04/

    Elbegdorj 100 jil huni tunagt mal haruilj amidrah huvi tavilangaa erguulj erguubidni tolgiod suujilbn

    Хариулах
  • 1111 / 2015 12 сар 04/

    Lalin hun ni avsn sain yum bollo.Shadaj bn ta nar shig ih gurni gar hel bish

    Хариулах
  • Зочин / 2015 12 сар 04/

    Лалынханд зарсанд орвол Хятадууд нь дээр.

    Хариулах
  • Зочин / 2015 12 сар 04/

    elbegdorj gej ergesen tolgoitoi mal bnaa ard tumniig shulaad duuslaa. hunii neriig uul ni tomoor bichdeg bi bichij chadsangui.

    Хариулах
  • Зочин / 2015 12 сар 04/

    Yagaad iim uildel hiij bn aa Hereggui dee Jostoi buruu uguj bolohgui shuu dee

    Хариулах
  • Muu har energitei aluurchaan?????? / 2015 12 сар 04/

    Toriin nyd ni sohorch har hairzagnii dygnelt bodol gej baihgyi boljee!!!ene bol Elbegdorjiin yzel bodolch sohorsontoi ijil yg!!!!Mongolchyydiig laliinhand barizaalan egsen Elbegdorjiig zaachaar abiachih hereg zailsgyi irnee!!!

    Хариулах
  • Зочин / 2015 12 сар 04/

    төрийн ордон будаа.Энэ хүн мөдхөн хятадад зараад явчихна даа

    Хариулах
  • Зочин / 2015 12 сар 04/

    Элбэгээ ийн энэ шийдвэр тэнэг шийдвэр Бүх яам агаентлагууд бас төрийн ордон нэг доор төвлөрдөггүй юмаа мэдэж ав. Дор нь ганц бөмбөг тавихад төр засаг бүгд өртөнө Бас хотын түгжрэл 200 дахин нэмэгдэнэ Иймхэн юмыг мэдэхгүй ерөнхийлөгч байгаа нь харамсалтай

    Хариулах
  • Зочин / 2015 12 сар 04/

    Элбэгээ ийн энэ шийдвэр тэнэг шийдвэр Бүх яам агаентлагууд бас төрийн ордон нэг доор төвлөрдөггүй юмаа мэдэж ав. Дор нь ганц бөмбөг тавихад төр засаг бүгд өртөнө Бас хотын түгжрэл 200 дахин нэмэгдэнэ Иймхэн юмыг мэдэхгүй ерөнхийлөгч байгаа нь харамсалтай

    Хариулах