Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 12 сар 05
・ 8

Монголд эмэгтэй гишүүдтэй хамтлаг цөөхөн хэд л байгаа. Тэр дундаас уран бүтээлээ тогтмол хийдэг нь гарын таван хуруунд багтахаар л байгаа байх. “Гурван охин”, “Киви”, “Sweetymotion” гээд л дуусах тийшээ хандана.Тэгвэл бүрдүүлсэн хэв маягаараа бусдаасаа ялгардаг нь “Киви” Хамтлагийн гишүүд нь гурван янзын өнгө төрхийг илэрхийлэх жишээтэй. Тэр утгаараа залуучуудад таалагддаг ч байж болох. Харин дуулах ур чадварын тухайд жаахан тааруу гээд хэлчихэд буруудсан болохгүй байх.
“Киви”-гийнхэн Тайлар Свифтийн клипийг хулгайллаа. Гитарчин Өөжгий “Киви”-гийхнийг жишээ татаж, “Долоон жил дуулаад бэлтгэгдээгүй байна” гэж загнажээ. Гэх мэт энэ хамтлагтай холбоотой, дуулж чаддаггүй нь дурьдсан, ам барьсан тухайг нь бичсэн мэдээ, нийтлэлийг интернэтээс хэдэн зуугаар нь олж болно. Монголдоо л арай гайгүй гэгдэж, уран бүтээлээ тогтмол хийдэг хамтлаг ийм хэл амнаас салахгүй байж болох уу.
Ядахад яр гэгчээр тэд “Авьяаслаг монголчууд” шоуны үеэр мэндчилгээ дэвшүүлэхдээ ам барьж, олны дургүйцлийг төрүүлсэн. Ямар сайндаа л "Киви"-гийнхийг хоёр хөтлөгч нь шоуны дундуурх амтлаг десерт хэмээн цоллож, доош нь хийж байх вэ дээ. Нээрээ л 10 гаруй жил тайзан дээр дуулж байгаа "Киви"-ийнхэн оролцогчдын дэргэд десерт л байлаа даа. 10 гаруй уран бүтээл туурвиж байгаа гэгдэх энэ хамтлагийнханд ганц дуу амьдаар нь дуулчих чадвар үнэхээр алга бололтой юм, хөөрхийс. Одоо хөөрхийс гэхээс өөр юу ч гэхэв.
Ер нь бол “Киви” хамтлагийнхан ам барьж дуулсан нь тэгтлээ аймар мэдэгдсэн нь бас учиртай гэнэ.“Авьяаслаг Монголчууд” шоуны шигшээ тоглолтууд “Корпорайт” зочид буудлын концертын их танхимд болж байгаа. 1200 хүний суудалтай энэ танхим дэлхийн жишигт хүрсэн эд гэж байгаа. Тэр болгоныг нарийн тайлбарлавал цаас их орно. Ерөнхийдөө бол энэ театрт амьдаар л дуулах ёстой юм билээ. Амьдаар дуулах дуучин, уран бүтээлчдэд зориулсан, дуугаралт энэ тэр нь цэвэрхэн байхаар бүхнийг тохируулсан байдаг юм гэсэн. Жаахан энгийнээр тайлбарлахад шүү дээ. Ийм дэлхийн жишигт нийцсэн театрт ам барьж дуулахаар онигоо болох ч ёстой юм уу даа. Мэддэг хүмүүсийнх нь цухуйлгаж байгаагаар бол.
“Киви”-гийнхэн үүнийг нь мэдэхгүй ам барьж дуулаад, тэр нь улаан цагаан мэдэгдэж, “Авьяаслаг Монголчууд”-ын десертээрээ дуудуулахгүй юу. Эвгүй л юм болсон доо, хөөрхийс. Ер нь хамтлаг, дуучдад зөвлөхөд“Авьяаслаг Монголчууд” шоунд очиж, мэндчилгээ энэ тэр дэвшүүлэх гэж байгаа бол ам бариад хэрэггүй шүү.Ам барихаас өөрөөр дуулж чадахгүй гэвэл эвтэйхэн татгалзсан нь дээр биз дээ.
Эх сурвалж: www.mminfo.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.