“Мартагдашгүй” тоглолтонд "Хар сарнай”, “Freezone”, “Нисванис” хамтлагууд нэгдлээ

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 12 сар 05

   

    Монголын рок поп урлагийн шилдэг эрэгтэй таван хамтлагийн хамтарсан "Мартагдашгүй" тоглолт өнгөрсөн 10-р сарын 09-нд Улаанбаатар паласын их танхимд гайхалтай болж залуусын талархлыг ихэд хүлээсэн билээ. Тэгвэл тус тоглолт хүрээгээ улам тэлж "Сүнс", "Номин талст", "Салхи", "Guys", “Freezone”, “Хар сарнай”, “Нисванис” зэрэг нэгэн үеийн долоон хамтлагийн бүрэлдэхүүнтэйгээр энэ сарын 18-нд дахин тоглож сонсогч фенүүддээ дурсамж дүүрэн "Мартагдашгүй" үдшийг бэлэглэхээр болжээ.

    Дэлхийн дээд зэрэглэлийн клубуудын стандартаар Монголд анх удаа байгуулагдаж буй “CASTLE” клубын нээлтэнд зориулан тоглох “VIP” тоглолтонд долоон хамтлагийн залуус маань өөр өөрсдийн үе үеийн хит дуунуудаараа үзэгчдийн сонорыг мялааж, дурсамжийг сэргээн хамтдаа дуулж бүжиглэж нэгэн оройг гайхалтай өнгөрүүлэх нь ээ.

    Дашрамд дуулгахад энэ сарын 10-ны 12:00 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд тоглолтын зохион байгуулагч “MGL AGENCY”, “Miracle Entertainment” болон уран бүтээлчдийн төлөөллүүд  хэвлэлийн хурал хийж тоглолтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг хүргэнэ. Ийнхүү өнгөрсөн сарын тоглолтыг үзэж амжаагүй олон залуусын хүслийг биелүүлсэн "Мартагдашгүй" тоглолт дахин тайзнаа...


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх