Нийгэм
・Нийтэлсэн:
Баярмаа
・
2014 10 сар 26
Г.Сарангэрэл болон түүний өмгөөлөгч Г.Батбаяр нар УИХ-ын гишүүн О.Баасанхүү нэр төрд халдсан хэмээн шүүхэд өгөхөө мэдэгдээд байсан. Тэд Иргэний хэргийн I шүүхэд Иргэний хуулийн 511.1-2-ыг үндэслэн хандаад байсан юм. Харин тус шүүхийн шүүгч н.Энхбаяр өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, 2014-08-26-ны өдрийн 14451 тоот шүүгчийн захирамж гарган, шалтгаанаа О.Баасанхүүгийн хаяг тодорхойгүй хэмээн тайлбарласан юм. Үүний дагаа Г.Батбаяр болон Г.Сарангэрэл нар дахин Дүүргийн иргэний хэргийн I шүүхэд хандсан байна. Ингэхдээ О.Баасанхүүгийн гэрийн хаягийг бичиж, Г.Сарангэрэлийг тэмдэгтийн хураамж төлөх боломжгүй, амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой гэдгийг хорооны тодорхойлолт, хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэгдээгүй байдал, үл хөдлөх хөрөнгөгүй, нийгмийн даатгал төлдөггүй, хорих ангид байгаа зэргийг баримтжуулан шүүхэд өргөдөл дахин гаргасан. Ажилгүй, орлогогүй гэдгийг баримтаар өгсөөр байхад шүүхээс дахин өргөдлийг хүлээн авахаас татгалзсан.Тодруулбал 2014-10-08-ны өдөр амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой гэдгийг хангалттай баталж чадахгүй байна хэмээн өргөдлийг хүлээн авахаас татгалзсан юм. Тиймээс өмгөөлөгч Г.Батбаяр давж заалдах шатны шүүхэд өргөдөл өгсөн байна. Шүүх хурлын тов одоогоор гараагүй байгаа юм.
Харин О.Баасанхүү гишүүнийн хувьд өөрийгөө түүний нэр төрд халдсан гэж үзэхгүй байгаа. Учир нь анхнаасаа хууль шүүхийн байгууллага Г.Сарангэрэл нарын охидыг хар тамхи хэрэглэж байгаад баригдсан гэх мэдээллийг цацсан гэж үзэж байгаа юм.
А.Баярмаа
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.