Урлаг
・Нийтэлсэн:
Хөхөө
・
2015 12 сар 07
БНХАУ-ын Pington хотноо зохион байгуулагдаж буй “Дэлхийн мисс 2015” тэмцээнд эх орноо төлөөлөн мисс Н.Ану оролцож байгаа билээ. Тус тэмцээн энэ 12 дугаар сарын 19- ны өдөр шилдгүүдээ тодруулах юм. Тус тэмцээнд амжилттай оролцож буй Мисс Н.Ану өөрийн цахим хуудсаараа дамжуулан ийнхүү өгүүлснийг энэ удаагийн "Mobile news" буландаа онцолж байна.
Тэрээр: Хятaдын "Pingtan" хотод болсон нээлтийн үйл ажиллагаан дээр үндэснийхээ бүжгийг бүжиглэж тодорхой хэмжээнд үнэлгээ авлаа. Сэтгэл зүйн хувьд одоо маш итгэлтэй урам зориг дүүрэн байна. Бид урлаг спорт, оюун ухаан, өв түүх, соёл агуу орон билээ. Монгол улсынхаа нэрийг дэлхийн тавцанд авч явах эрхэм хүндтэй үүргийг нэр төртэй биелүүлж явах болно. Гоо бүсгүйн дэлхийн миссийн тэмцээнд Vote хамгийн их цуглуулсан оролцогч шууд шилдэг 25-д шууд багтаж төдий чинээ оноог өөртөө авах тул Та бүхэн өдөр бүр намайг дэмжиж доорх линкээр орж Vote хийхийг чин сэтгэлээсээ хүсч байгааг маань хүлээн авна уу. Өдөр бүр Vote хийж болохыг анхаарна уу. Хятад улсын мисс одоогоор 1т байранд буюу 100 мянган vote цуглуулсан байна. 12 сарын 19нд эцсийн шалгаруулалт явагдах тул идэвхтэй дэмжихийг уриалж байна. Шэйр Лайк хийж бусад мэдэж амжаагүй хүмүүст хүргэхийг хүсч байна хэмээжээ.
Авъяаслаг үзэсгэлэн гоо монгол бүсгүйгээhttp://www.lvka168.com/missworld/vote/mgl энэхүү линкээр орон дэмжих боломжтой юм байна.
www.Urlag.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.