Улаанбаатарт 9 хэм хүйтэн байна

Нийгэм ・Нийтэлсэн: Хөхөө 2015 12 сар 10

УЦУОШХ-ээс ирүүлсэн малчид, ард иргэдэд зориулсан мэдээгээр маргаашнаас цас орох төлөвтэй  байна.

Улаанбаатархотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

Долоо хоногийн урьдчилсан төлвөөр: 11-12-нд нутгийн баруун хагаст, 13-нд нутгийн өмнөд хэсгээр, 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи 12,13-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх