Эдийн засаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 12 сар 10
・ 4
Асуудал яаж үүссэн бэ?
Итгэхэд бэрхтэй шийдвэрийг өчигдөр Үндсэн хуулийн цэц гаргав. Тодруулж хэлбэл, ипотекийн зээлийн хүүг 20 хувь хүртэл нэмэгдүүлэх эрхзүйн орчинг цэцийн шийдвэр үүсгэж байгаа юм. Ингэснээр цаашид найман хувийн хүүтэй ипотекийн зээл зогсоход хүрч, сүүлийн гурван жилийн хугацаанд зээлэнд хамрагдсан 75 мянган айл өрх өсгөсөн хүүгээр банкинд мөнгөө төлж эхлэх нь.
Цэцийн дунд суудлын хуралдаанаар өнгөрсөн сард иргэн Б.Энхбаяр, н.Янжинхорлоо нараас ирсэн гомдлын дагуу энэ асуудлыг хэлэлцээд Үндсэн хууль хууль зөрчсөн болохыг тогтоосон байдаг.
байдаг. Үүний нэг нь ипотекийн зээлэнд байгаа байрны зээл төлөлт үргэлжлэх чадамжгүй болсон тохиолдолд барьцаалагч дур мэдэн зарах нь Иргэний болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн хүрээнд Үндсэн хууль зөрчиж байгааг тогтоож. Өөрөөр хэлбэл, барьцаалагч үнэмлэхүй эрхтэйгээр зээлийн үйл ажиллагаа явуулж байгааг хуулийн хүрээнд нийцэхгүй гэж үзсэн байна.
Яг ийм утга сэдэл бүхий дөрвөн заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн, цэцийн дүгнэлтээ УИХ-ын нэгдсэн чуулганд энэ сарын эхээр оруулсан ч хүлээж авахаас татгалзсан. Үүнтэй холбогдуулан, МАН-ын бүлгээс завсарлага авч, С.Ганбаатар, Д.Оюунхорол нар мэдээлэлч хийгээд амжсаныг бид мэднэ. Тэд арилжааны банкууд үл маргах журмаар иргэдийн газрыг зээлээ төлөөгүй тохиолдолд шууд дуудлага худалдаанд оруулах утга бүхий хуулийн заалтыг тууштай эсэргүүцнэ гэдгээ онцлон мэдэгдсэн юм.
Нэгэнт дунд суудлын хуралдааны шийдвэрийг УИХ хүлээж аваагүй тохиолдолд их суудлын хуралдаанаар асуудлыг эцэслэн шийдэх учиртай. Ингэж юм.
МАН буруутай юу, АН буруутай юу?
Өчигдөр үдээс хойшдоо Ямар ч байсан МАН-ын буруутай гэж ойлгож авлаа. Сүүлийн үед банкны зээлийн системийн бодлогыг өөрчлөх асуудал дээр хатуу байр сууриа илэрхийлж, арилжааны банкны зээлийн хүүг бууруулах асуудлаар мөнгөний бодлого дээр хүртэл МАН нөлөөллөө үзүүлсэн. Мөн тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлаар байнга сөхөж ярьсаар ирсэн.
Тийм байтал гэнэт МАН ипотекийн зээлийн хүүг өсгөх, улмаар энэ төрлийн зээлийг хуучин засаглалынхаа хэлбэрт шилжүүлэх алхам хийнэ гэдэг нь бас бууж өгөөгүй. Бас чиг юмны үнэн хэрэгтэй. Асуудлыг лавшруулаад үзэхэд С.Ганбаатар гишүүнтэй энэ асуудал дээр зарчсын хувьд нэгджээ.
Өөрөөр хэлбэл, МАН ипотекийн зээлийн асуудал болон Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн бусад хоёр заалт дээр тоглолт хийгээгүй аж. Гэсэн хэдий ч . Ер нь цаашид асуудал бишдэж эхлэхийг мэдэж байсан болж таарав. Гэхдээ яг энэ сэдвээр нэг ч гишүүн асуудал хөндөж, өмнө нь дуугараагүй нь гайхширал төрүүлнэ. Энд нөгөө л арьсаа хамгаалах үйлдэл явж байсан нь анзаарагдана.
Цаашид хэрхэх бэ?
Үндсэн хуулийн цэцийн үзсэнээр бол Тэгэхээр өмнө нь авсан өндөр хүүтэй орон сууцны зээлийг автоматаар найман хувь рүү шилжүүлсэнчлэн одоо өндөр хүү рүү дахин автомат системээр шилжинэ гэсэн үг.
Энэ тохиолдолд яаж ийгээд байранд орсон айл өрх болон байраа зарсан барилгын компаниуд нь хожиж таарч байна. Одоо эдийн засаг хямралтай байгаа энэ үеэр гэнэтийн энэ шийдвэр нийгэмд асар хүнд сөрөг нөлөө үзүүлэх нь тодорхой.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.