Абдул Каримдаа асар их баярлалаа

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 12 сар 10 ・ 5

 

Энэ нэг баян араб эрд баярлалаа гэдгээ хэлье. Ер нь олон ч хүн баярласан байх. Хуучин Хэвлэлийн үйлдвэртээ ч баярлалаа. Балгас энэ тэрээрээ дуудуулаад, бас ганц хоёр хүн торны цаана түгжсэнээрээ хараалгуулж байсан энэ үйлдвэрийн сэг Монголын иргэн араб эр байдгийг танилцууллаа шүү дээ. Бас зүгээр ч нэг баагий биш иймэрхүү балгасны төлөө 24 тэрбум төгрөг халааснаасаа гаргаж шидчихээд бас болоогүй буцааж татан, 810 сая төгрөг улсын төсөвт сул хаяжээ. Үнэхээр баян хүн шиг загнаж байгаа биз. Харин тэрхүү 810 сая төгрөгний хэд нь хүний эмчийн цалин, хүүгийн минь багшийн хөлс болж, хэд нь хэн нэгний өмдний халаасанд орохыг ёстой чөтгөр бүү мэд.

 

Мөн Абдулд хамгийн их баярлаж, хацар дээр нь хэдэнтээ шов хийлгэмээр гавъяа гэвэл газар ямар үнэтэй байдгийг мань мэтдээ хэлж өглөө. Ингэхэд манай түшмэдүүд байр сав, үйлдвэр энэ тэр л дуудлага худалдаагаар орууллаа гэхээс биш газрыг ийнхүү уралдаант үнэлгээнд оруулж асныг үнэндээ санахгүй байна. Ялангуяа хотын “А” зэрэглэлийн бүсэд.

 

Харин нэг өглөө босоод харахад л тэнгэр баганадсан байшин боосчихсон байдаг юм. Түүнийгхэнийх бол хэмээн тэсч ядан атаархахаас бус газрыг нь хэдэн төгрөгөөр авсан бол гэж огтхон ч сонирхохгүй. Тэгвэл энэ бүсэд байдаг, иймэрхүү хэмжээний газар ийм ханштай байдаг юм байна шүү, Авлигатай тэмцэх газрынхаан.

 

Абдул хүний “бордоогоор” дүүрсэн энэ балгасыг засаад авна гэж ийм их мөнгө гаргахыг завдаагүй байх. Мэдээжийн хэрэг газар дээр нь л ямар нэг юм босгох төлөвлөгөөг түүний тархи боловсруулаа байлгүй дээ.

 

Тэрбээр барьцааныхаа 810 сая төгрөгийг огтхон ч юманд бодохгүй май та нар ав гээд өгч байхыг бодоход нэг бол дэлхийд байхгүй буяны өглөгч, нэг бол Монголд багтахааргүй хулгайн наймаачин байж таарна.

 

За тэгвэл, балгастай газар ийм байгаа юм чинь балгас байтугай түүний сүүдэр ч үгүй газар ямар үнэтэй байх вэ гэдгийг бодоод үзээрэй. Хотын энүүхэн хэсгээр л гэхэд мундаг, мундаг барилгууд зөндөө. Тэр ч бүү хэл Туулын эрэг, цэнгэлдэхийн хавьцаах хурдан морь уралдах хэмжээний том, том газруудыг манай “аваргууд” хэзээ болсон дуудлага худалдаагаар, хэдэн тэрбум төгрөг зарж, авав гэдэгт хэрэг дурламаар байна.

 

Тухайлбал, Нар, сарны хороолол, Дүнжингарав зах гээд  далай шиг газар баригдсан данагар барилгууд зөндөө.Баянмонгол гэж хоосон монголчууд нүдээ баясгадаг хороолол бий. Тэгвэл энэхүү Төв цэнгэлдэхийн эргэн тойронд байх газрыг эрхэм гишүүн Чойжилсүрэнгийн “Хурд” компани хэзээ болсон дуудлага худалдаанд оролцон, хэдэн төгрөгөөр авав?

 

Дүнжингаравын газрыг мөн л эрхэм гишүүн Наранхүү хэдэн тэрбумаар авав гээд ”ял асуумаар” санагдах болов. Ямартай ч энэ хавийн газраас буруу аргаар тоншсон хотын мээр асан нэг нөхөр саяхан шоронгоос суллагдсан юмдаг. Ингэхэд энэ хавьцаа байх хорооллуудын доор хотыг цэвэр усаар хангадаг зургаан худаг дарагдсан тухай нэг хэсэгтээ шуугиж байсныг санаж байна.

 

Сүхийн нэрэмжит талбайг тойроод мөн ч олон аварга байшин бослоо. “Сэлэм” байшингийн газрыг Н.Энхбаяр хэдээр авсан бол. Баасан авгайгийн амиа өгнө гээд баахан өвгөд дотор нь оруулаад суулгаж асан байшингийн газрыг хэдээр өгөв бүү мэд. Эдүгээ Баасан авгай баяжиж, хөөрхий өвгөдийн ихэнх нь бурханы оронд оджээ. Харин түүний амь биеэрээ хамгаалаад байсан балгасын оронд ухсан нүх харагдаж байна билээ. Баасан авгай зарав уу, бас л манай “аваргууд” луйвардав уу гэх зэргээр энэ хотыг тойруулаад элдэв долоон юм сөхөөд байвал тун их зүйл гарах төлөвтэй. Ер нь эдгээр байшингуудын хэрхэн боссон түүхийг АТГ-т матаж байгаад шалгуулчих хоншоортой аавын хүү гараад ирэхгүй юм байх даа. Хэзээ дуудлага худалдаагаар орж, хэн авсан болоод хэдэн төгрөг улсын төсөвт, хэд нь хэн нэгний халаасанд орсоныг хэлээд өгдөг шидтэн байгаасай.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 12 сар 10/

    Хэл яриана хөгжсөн хөөрхөн пизда вэ

    Хариулах
  • Зочин / 2015 12 сар 10/

    Хэл яриана хөгжсөн хөөрхөн пизда вэ

    Хариулах
  • түвшин / 2015 12 сар 10/

    Энэ бүхний төлөө асуучих зоригтой сэтгүүлчид бвал сайнсандаа

    Хариулах
  • Зочин / 2015 12 сар 10/

    L.Bolormaa gedeg setguulch hamgiin suuld Erdene bayanii gazriin tuhai bicheed ood bolson bilee.

    Хариулах
  • Зочин / 2015 12 сар 10/

    Mongol hyn nytag déférée haan syy a gedeg ter!!!!gadniihan aij amidarbal deer syy!delhii deer yamarch ylas oron iim heblegdeegyi hyyli yilchildeg yum,medej ab!!!???gaihalyyd aa...66

    Хариулах