Мартагдашгүй хамтлагуудын давтагдашгүй "түүх& хит дуу"

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 12 сар 10

 

Монголын урлагийн ертөнцөд өөрсдийн байр сууриа хэдийнээ тунхагласан хамтлагууд хэдхэн хоногийн дараа нэгдэж ганцхан үдшийг фэнүүдтэйгээ өнгөрүүлэхээр энэ сарын 18-нд нэг дор цуглахаар товоо зарласан.

 

 

Дэлхийн дээд зэрэглэлийн клубуудын стандартаар Монголд анх удаа байгуулагдаж буй “CASTLE” клубын нээлтэнд зориулан тоглох “VIP” тоглолтонд Номин талст, Хар сарнай, Сүнс, Freezone, Нисванис, Салхи, Guys хамтлагийн залуус маань өөр өөрсдийн үе үеийн хит дуунуудаараа үзэгч, сонсогчдынхоо дурсамжаар аялуулах гэж байна.

Ингээд мартагдашгүй хамтлагуудынхаа давтагдашгүй үүх түүхийг дурсангаа сэтгэлд тань хоногшсон бүтээлүүдээс нь түүвэрлэн сонирхуулья.

 

Хар сарнай хамтлаг: Улирч одсон он жилүүдэд залуусын зүрх сэтгэлийг байлдан дагуулж байсан. Анх бүжгийн хамтлаг байсан бөгөөд 1992 онд байгуулагдсан юм.

Тус хамтлаг тухайн үедээ соёл урлагийн ертөнцөд олон шинэчлэлийг авчирсан.

Хурц шийдэл, сонин содон имижээр фенүүдийнхээ цөсийг хөөргөдөг. Амилуулсан дуунууд нь удаан жилийн настай гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Өдгөө тэднийг фэнүүд нь ихэд санаж суугаа гэнэ лээ.

 

-Хар сарнай Бүтээнэ, Сөнөөнө-

 

 

Сүнс хамтлаг: Анх 1991 онд 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр бүжгийн хамтлаг болон Эрдэнэт хотноо байгуулагдаж байсан. Анх 11, 12 настай хүүхдүүд хамтлагаа байгуулж, бүжиглэж дуулж урлагийн гараагаа эхэлж байсан гэдэг. Сонсогчид монголын анхны boyband хамтлаг Камертон хамтлаг гэж андуурдаг. Тэгвэл тус хамтлаг хамгийн анхны boyband хамтлаг юм.

Тэд ихэнхи жинхэнэ хит болж чадсан. “Цагийн зүү”, “Охин зурсан нь”, “Хайрын дурсамж” зэрэг дууг амандаа аялж үзээгүй залуу үгүй байх.

 

-Цаг нь болоогүй хайр-

 

 

Нисванис хамтлаг: 1996 оны дөрөвдүгээр сард байгуулагдсан түүхтэй. Урт хар үстэй дөрвөн залуу орилж, ил задгай зүйлсийг дуулан гарч ирэн Монголын амьд хөгжмийн томоохон байр суурийг тунхаглаж чадсан залуус. Тэднийг тайзан дээр гарч ирэв үү үгүй залуус орилолдон хүлээн авч байхад зарим нэг нь хүлээн авдаггүй байсан үе бий.

Тэд АНУ-ын Нирвана хамтлагийн дууг сонсоод "гранж" урсгалыг нэвтрүүлсэн юм. Энэхүү хамтлаг нь жил бүр төрсөн өдрөөрөө тоглолт хийж, Coke'n Beat, Playtime зэрэг наадмуудад оролцон ая дуугаа өргөдөг уламжлалтай.

 

 

-Нисдэг таваг-

 

 

Номин талст хамтлаг: Тус хамтлагийн нэрний хувьд "номин" гэх үг нь аливаа зүйлийн өнгө, зүс болоод шинж тэмдгийг тодотгох байдлаар ашиглагддаг үг гэнэ лээ. 1997 онд тус хамтлаг нь 17-19 насны залуусын бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан.

Тэд хэдэн жилийн өмнө тоглолтоо хийхэд үзэгчид буцаахыг хүсээгүй бөгөөд дахин хэзээ тоглолт хийхийг нь асууж ёстой л бут авч байсан гэдгийг өдгөө ч фэнүүд нь мартаагүй байгаа. Тэгвэл энэ сарын 18-нд санасан үнэнч фэнүүдтэйгээ бут авахаа амласан юм.

 

-Чамайгаа санахдаа-

 

 

Freezone хамтлаг: Олон сайхан дуугаараа бидний сонорыг мялааж, сэтгэлийг баясгаж, хайрыг хөглөсөн дуунуудын эзэн бол яах аргагүй "Freezone". Тэд 1998 онд нэгдэн байгуулагдаж байжээ.

"Зүүдний дагина", "Бороотой зуны дурсамж", "Өвлийн шөнө", "Миний нулимсыг салхи л арчина", "Хайрын шинэ жил", "Үгүйлэх сэтгэл", "Мартаж чадахгүйгээ мэдэж байна" гээд гайхалтай дуунууд тэдний урын санд бий.

 

-Хайрын шинэ жил-

 

 

Guys 666 хамтлаг: 1997 оны арваннэгдүгээр сард СУИС-ийн кино драмын ангийн 4дөрвөн хөвгүүн тойрч суугаад анх хамтлаг байгуулсанаар өдгөө олон дуугаар залуусыг байлдан дагуулж яваа.

Үерхэлдээ үнэнч, он цагийг хамтдаа туулж яваа хамтлагуудын нэг нь яахын аргагүй тэд. Хамтлагийн залуус нэлээдгүй хэдэн дэлгэцийн бүтээлд гол дүрийг бүтээж магтаалыг харамгүй сонсдог. Тэд 18 насныхаа "төрсөн өдөр"-ийг Австри улсын Вена хотод өөрийн үнэнч фэнүүдтэйгээ тэмдэглэсэн байсан гэдэг.

-Хайрын бүжиг-

 

Салхи хамтлаг: Мянга мянган залуусын зүрх сэтгэлийн дууч болж, олон арван хайрын тухай дуунуудыг хит болгон амилуулсан хамтлаг бол “Салхи”. Тэд “Сэтгэлээсээ урвасан хүн жаргадаггүй”, ”Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө”, “Ногоолин”, “Хөөрхөн охин” зэрэг хит дуунуудын эзэд.

 

-Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө-

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх