О.ОРХОН: ҮХЦ-ээс болж найман хувийн зээл зогслоо

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 12 сар 11 ・ 2
Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар уржигдар Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн асуудлыг хэлэлцсэн. Ингээд дээрх хуулийн зарим зүйл заалт Үндсэн хуультай зөрчилдсөн гэж үзлээ. Учир нь Үндсэн хуулийн Цэц өмнө нь дунд суудлын хуралдаанаараа Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хуулийн зүйл заалттай зөрчилдөж байна гэж үзээд байсан. Уг шийдвэрийг УИХ хүлээж авахгүй гэж үзээд байсан юм. Харин өчигдөр хуралдсан Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар эл асуудлыг дахин хэлэлцэж, өмнөх шийдвэрээ дахин баталгаажуулсан. Уг асуудлаас үүдэн өчигдөр12 цагаас эхлэн арилжааны банкны удирдлагууд хуралдаж шийдвэрт хүрсэн талаар Монголын банкны холбооны дарга О.Орхоноос тодрууллаа.

-Өчигдөр Үндсэн хуулийн Цэцийн зүгээс өмнөх шийдвэрээ баталгаажуулсан шийдвэрийг гаргалаа. Өнөөдөр банкны удирдлагууд хуралдсан байх. Ямар шийдвэр гаргасан бэ?

-Монголын арилжааны банкуудад энэ бол маш халгаатай асуудал боллоо. Орон сууцны найман хувийн зээл ингээд хууль эрх зүйн орчингүй болж байгаа учир иргэдийг болон банкуудыг эрсдэлд оруулахгүйн тулд бид орон сууцны найман хувийн зээлийг Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээс үүдэн зогсоож байна. Энэ бол өнөөдрийг хүртэл олон хүний хөөцөлдөж хэрэгжүүлсэн ажлыг нурааж байна гэсэн үг. Банк өөрөө ч эрсдэлд орж байна.

-Тэгэхээр найман хувийн зээлтэй болон хөөцөлдөж буй иргэдийн дунд хүлээлт үүсчихлээ шүү дээ?

-Зээлтэй иргэдийн хувьд өмнөх хуулиараа явах учир ямар нэг эрсдэл үүсэхгүй. Харин хамрагдахаар хүлээж байгаа иргэдийн хувьд хүнд байдал бий болж байна. Ямар ч байсан бид энэ асуудлыг холбогдох бүх шатанд нь хөөцөлдөж, хэлэлцүүлэх болно. Хэрвээ ирэх долоо хоногт УИХ-аар хүлээж аваад батлачихвал зээл хэвийн явагдаж эхэлнэ.

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 12 сар 11/


    байртай болох хүсэлтэй мянга мянган иргэдийг хохироож болохгүй шүү дээ үнэхээр хууль зөрчигдөж байсан юм бол эрт энэ асуудлаа шийдэж болоогүй юм уу арай ч дээ

    Хариулах
  • Жав / 2015 12 сар 11/

    Балай юм. Энэ цэцэд олигтойхон хүмүүс оруулаач. Үеэ өнгөрөөчихсөн будлианы эзэн П.Очирбат гэх мэт нь одоо зайгаа тавибал таарна.

    Хариулах