Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 12 сар 11
Хоёрдугаар дайны үед нэг малчин Орос руу морь явуулахаар ирэхдээ Герман руу ч бас явуулмаар байна гэж хэлж байсан гэдэг явган яриа бий. Хөөрхий, Герман нь ялагдаж байгаа юм билээ гэсэн яриа сонсоод морь явуулах гэж өрөвдсөн хэрэг. Энэ мэтээрээ монголчууд хэзээнээсээ өрөвч байсан жишээ олон бий. Тэгвэл өнөө цагт бидний энэ өрөвч занг ашиглах хүмүүс ч олон болж. Иргэд ч өрөвч зангаар шийдвэр гаргах нь ч байсаар л байна. Тухайлбал,. Гэтэл манайхан зарим нэг хүнийг өрөвдөөд л түүнд саналаа өгчихөж байгаа юм. Ердөө л өрөвч зангийн илрэл.
Цагтаа Ерөнхийлөгчийн алба хүртэл хашиж явсан нэг эрхэм янз бүрийн хэрэгт орооцолдож, баривчлагдсан даа. Хэдхэн жилийн өмнө болсон явдал. Гэтэл манайхан өрөвдсөөр байгаад л шоронгоос “суга татаад” гаргаад ирж байгаа юм. Мань хүн одоо ч тэр аргаа хэрэглэж байгаа. Магадгүй өрөвдүүлсээр байгаад дахиж улстөрд гарч, өндөр албан тушаалд хүрэхийг ч үгүйсгэх аргагүй. Тийм болохоор өрөвдүүлэхийн төлөө урагшаа. Өлсгөлөн зарлаад, сайтар турчих хэрэгтэй. Ер нь жаахан жин нэмээд, гэдэс гүзээ нь унжаад байгаа нөхдүүд ямар нэг шалтгаанаар өлсгөлөн зарлаад, турчихаад, нүднээс гарлаа гэж хэлүүлээд яваад байхгүй юу.. Өлсгөлөн зарлах шалтаг хаа мундах билээ. Эрх баригчид улсыг минь дампууруулж гүйцлээ.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.