Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 12 сар 11
З.БОЛД

МИАТ-ийн гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан гэнэттэтгэвэртээ гараад сар гаруйн хугацаа өнгөрчбайна. Гэхдээ зүгээр нэг хуулийн дагуу, зөвхөн энэшалтгаанаар ажлаа өгөөгүй. Ажлаа өгчихөөд хэвлэлдөгсөн ярилцлагаараа МИАТ-ийн мөнгийг Төрийнбанкнаас Голомт банк руу шилжүүлэх эсэх асуудалтүүнийг Зам тээврийн сайд М.Зоригттойзөрчилдүүлсэн гэдгийг хэлсэн. Харин өнөөдөр энэасуудал таг чиг. Хууль хүн бүхэнд тэгш үйлчилдэгбол энэ нь жинхэнэ утгаараа хувийн ашиг сонирхлын “хэрэг” юм. Тиймээс бид энэ удаад МИАТ-ийнгүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан, ерөнхий нягтланН.Одмөнх нарын хооронд болсон яриаг элдэв нэмэрхачиргүйгээр хүргэж байна.
...Г. Жаргалсайхан: Ажлаа анх аваад уу?
Н.Одмөнх: -Тийм, ажлаа анх аваад. Тэгээд би очоод анх хүн амьтанд нь хэлсэн байхгүй юу. Энэ чинь болохгүй ээ. Сайдад өөрт нь ч хэлсэн. Энэ чинь болохгүй юм байна аа.
Г.Жаргалсайхан: Бусдыг нь бүгдийг нь хийчих гээд байсан юм уу?
Н.Одмөнх: Тийм. Тэгээд бусад авах боломжтой харилцах дээр байгаа данснуудаа хийе ээ гээд. Бусад нь бол хэцүү юм аа гээд. Тэгээд хийчихье гэсэн чинь та жаахан байж бай, азная гээд, тэгээд байчихсан байхгүй юу. Одоо тэгээд яахав дээ.
Г.Жаргалсайхан: Нөгөө байгааг нь хийх гэдэг чинь?
Н.Одмөнх: Улаанбаатар хотын банкинд байгааг нь /Хоёр тэрбум төгрөг байрлаж байжээ/.
Г.Жаргалсайхан: Тэрийг хийх гэхээр нь би боль гэчихсэн бил үү?
Н.Одмөнх: Тэгсэн шүү дээ. Та байж бай гээд.
Г.Жаргалсайхан: Аан тийм тийм. Би байж бай гэсэн шүү дээ. За за, одоо яахав. Тэгээд байгаа юм бол одоо яршиг хийж л орхи.
Н.Одмөнх: Хийчихсэн. Сая явуулчихсан шүү дээ.
Г.Жаргалсайхан: Явуулчихсан уу. Явуулчих явуулчих.
Н.Одмөнх: Тэгээд би явуулчихсан гээд хэлчих үү, хэрэггүй юу?
Г.Жаргалсайхан: Хэрэггүй хэрэггүй.
Н.Одмөнх: За за, чив чимээгүй л байя.
Г.Жаргалсайхан: Тийм.
Н.Одмөнх: За яахав, би бас ингэж хэлэх гээд байна л даа. Захирал бид нар ярилцаж байгаад ингэж шийдвэрлэлээ гээд.
Г.Жаргалсайхан: Хэрэггүй хэрэггүй
Н.Одмөнх: Хэрэггүй юу, за за.
Г.Жаргалсайхан: Тэг.
Н.Одмөнх: Таныг чинь твиттерээр л баахан бичсэн байна лээ шүү дээ. Та харах уу?
Г.Жаргалсайхан: Хэн юм?
Н.Одмөнх: Цогтгэрэл. Хэтэрхий шоудаад байх юм. Тэр... энэ энэ... тээр....
Г.Жаргалсайхан: Ажилд хортой юм л даа.
Н.Одмөнх: Тийм шүү дээ. Сенсацид дуртай юм уу, хаашаа юм. Өөрийгөө бүхний анхааралд оруулах гээд. Энэ өөрийнх нь твиттер, Зоригтын. “МИАТ-ын удирдлагуудыг ажлаас нь чөлөөлнө үү” гээд л баахан юм биччихсэн байгаа юм. Өөрөө ингээд бичээд байх юм. Та энийг уншсан уу?
Г.Жаргалсайхан: Үгүй үгүй. Үүнийг хардаг ч үгүй юм. Энэ яаж байгаа юм?
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.