Нийгэм
・Нийтэлсэн:
Хөхөө
・
2015 12 сар 12
УЦУОШХ-ээс ирүүлсэн малчид, ард иргэдэд зориулсан мэдээгээр өнөөдөр нутгийн баруун хагаст, 13-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4 м/с. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 градус, бусад хэсгээр 14 градус, өдөртөө 9 градус хүйтэн байна.
Долоо хоногийн урьдчилсан төлвөөр: 12-нд нутгийн баруун хагаст, 13-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар, 14-нд нутгийн зүүн хэсгээр, 15-нд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 12-14-нд зарим газраар, 15-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.