Д.Зоригт Чингэлтэй дүүргийн сонгогчдыг 285 саяар шинэ жилдүүлнэ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 12 сар 12 ・ 10

МАН-ын томчуудад үнэлэгдэж, залуу ч гэсэн өндөр албан тушаалуудыг хашиж явсан Эрдэс баялаг, Эрчим хүчний сайд асан Д.Зоригт 2012 оны сонгуулийн дараа тэгсхийгээд алга болсон.

Тэгвэл өнгөрсөн хугацааг гадаадад тэр дундаа Европын орнуудаар амьдарч, дугуй унасан шигээ зугаалж явсан мань нөхөр сонгууль дөхсөнтэй холбогдуулан эх орондоо дуртай нь аргагүй ирж, нэр дэвшихээр ажиллаж эхэллээ.

Тэрбээр нийслэлийн Чингэлтэй дүүрэгт нэр дэвшихээр ажиллаж байгаа бөгөөд сонгогчдын саналыг авахын тулд тэднийг шинэ жилд оруулахаар болжээ. Ингэхдээ МАН-ын хайрт ах, өөрийг Эрдэс баялгийн сайдаар ажиллаж байхад Ерөнхий сайдаар ажиллаж байсан Сү.Батболдын Чингис зочид буудалд захиалга өгч, бизнесийг 285 сая төгрөгөөр дэмжжээ.

Өөрөөр хэлбэл, Чингэлтэй дүүргийн сонгогчдын саналын авахын тулд Д.Зоригт тус дүүргийн иргэдийг Чингис зочид буудалд урьж, шинэ жил хийхээр болжээ. Мань хүн нэг хорооноос 150 хүнийг нэг хүний 100000 төгрөгийн такстайгаар шинэ жилдүүлэх аж. Тэгэхээр 19 хороотой Чингэлтэй дүүргээс нэг хорооноос 150 хүн гэхээр нийт 285 сая төгрөг болж байна. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд байхдааидэж уусан гэгддэг “Оюу Толгой”-н гэрээг батлалцаж явсан Д.Зоригтын хувьд 285 сая төгрөг юу ч биш бөгөөд мань хүнийг овоо хэдэн цаас цохисон гэдгийг ч шинэ жилийн арга хэмжээ батлаад байх шиг. Гадаад хэргийн яам, Сангийн яам, Бодлого зохицуу­лалтын газар, Үйлдвэр, худал­дааны яаманд хар залуугаараа ажиллаж байсан тэрбээр Үйлдвэр, худал­дааны яаманд газрын даргаар зургаахан сар ажиллаж байгаад “Эрдэнэс MGL” 100 хувь төрийн оролцоотой компанийн гүй­цэт­гэх захирлаар ажилласан бөгөөд басхүү “Таван Толгой”, “Оюу Тол­гой”-н ажлын хэсэгт нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Магадгүй түүний хоёр том толгой дээр ажиллаж байсан нь Эрдэс баялгийн яамыг толгойлох хэмжээнд хүргэсэн биз.

Харин сонгуулийн өмнө сонгогчдын саналыг худалдаж авахын тулд зуу, зуун саяар нь цацаж байгаа түүнийг дээрх ажилласан газруудаасаа үүнээс ч их мөнгө халаасалж нөгөө Төрөөс төрсөн тэрбумтан байх магадлалтайг илтгээд ч байх шиг. Ямартай ч, овоо хэдэн төгрөг цуглуулж, түүнийгээ хав дарсан байсан Д.Зоригт гишүүн асан түүнийгээ сонгуулиар гарган ирж, дахин гишүүн болохоор улайрч эхэллээ.

 

 

 

эх сурвалж: undesten.mn

Share Button
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

10 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 12 сар 14/

    S.Bayrtsogtiin dvv S.Bayrbattai yamand naizlaad yvaad baisan ni oilgomjtoi bolson shdee. Ahtai ni OT gereend gariin useg zurj mungu tsohison, dvvg ni TT-n Erchim hvchnii tusuld oruulj mungu zulgaasan. Odoo England ruu elchin zuvluhuur yvuulaad l ...

    Хариулах
  • Зочин / 2015 12 сар 14/

    ийм нновшийг дахин сонгож гэндэвдээ ардууд минь

    Хариулах
  • САНАЛ БҮҮ ӨГ / 2015 12 сар 14/

    МОНГОЛЧУУД ТА НАР ЭНЭ ХУЖААГИЙН ШЭЭСЭЭС АЙГААД, ЖИЙРХЭЭД БАЙГАА ЮМ БОЛ ТЭР МОНГОЛ ТӨРӨӨС ЛУЙВАРДСАН МӨНГӨНИЙ ШИНЭ ЖИЛД НЬ ОРЧИХООД САНАЛ АА ӨГӨХГҮЙ Л БАЙ Л ДАА!

    Хариулах
  • хэрэг хуучрахгүй / 2015 12 сар 13/

    Баяр, баярцогт, зориг нар ч монголын их баялаг оюу толгойгоор тоглосон луйварчид. Хүн бүр багцаалж байгаа, яахаараа сая доллар мартдаг юм, яахаараа 7 хаус америкт авдаг юм гэж,....

    Хариулах
  • Зочин / 2015 12 сар 13/

    ирэх сонгуульд баярцогт хусагдана оронд нь бас нэг хужаа

    Хариулах
  • Зочин / 2015 12 сар 12/

    Olson mongoo olond zartsuulshad ymar buruu balh be zarlm n gantsaaraa ldej baina shuu dee

    Хариулах
  • Зочин / 2015 12 сар 12/

    сонгууль болох дөхөхөөр монголдоо бусад үед гадаадад байдаг хүмүүс монгол улсын төлөө юм хийх үү, би гайхах юм С.Баяр, Н.Энхбаяр, энэ Зоригт, гээд бүгд л гадаадад гарч эмчилгээ хийлгэж байгаа нэрээр гадаадад амьдарсан ийм хүмүүс МУ-ын бодлогыг тодорхойлоод явж байна.

    Хариулах
  • Зочин / 2015 12 сар 12/

    saihan oroin hooloor eersdiigee unelj baival bid ene heveeree baina gedgiig ard tumen oilgoj baigaa bail;gui dee,idetsgee harin songoltoo eereer hiigeerei?????

    Хариулах
  • Зочин / 2015 12 сар 12/

    Duu n xzx dampuurulj olon huniig hohiroosn.ah n mongolin erdes baylagaar toglsn.hemjeelshgyi bayjsn luivarchid odoo l mongolchuudad hairtai bolj dee.muu hujaagiin sheesnuud.

    Хариулах
  • od / 2015 12 сар 12/

    Luvarshin irj ahiad buzarlahnee

    Хариулах