Нийгэм
・Нийтэлсэн:
Хөхөө
・
2015 12 сар 14
Улаанбаатар хотод өнөөдөр үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 23-25 хэм, бусад хэсгээр 18-20 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.
Энэ сарын 15-+19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөр: 15-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 15, 17-нд зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.