Дундговь аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг “Оюуны хөгжил” цэцэрлэгийн багш нялх хүүхэдтэй харгис хэрцгий харьцаж байгаа бичлэг олны анхаарлыг татсан билээ. Тиймээс цэцэрлэгийн багшийн ёсзүйтэй холбоотой гомдлыг аймгийн Мэргэжлийн хяналтынхан шалгаж үзээд, тэрхүү бичлэгийг цахим хуудсандаа байршуулснаар эл хэрэг нийтэд хүрсэн. Тиймээс энэ удаагийн “Онцлох хуудас” булангаараа хүүхдийг харгисаар зодож, тамласан эмэгтэйд холбогдох хэргийн талаар онцолж байна.
Шавиа зодсон багшийг цагдаагийн байгууллагад шилжҮҮлжээ
2015.12.04: Дундговь аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг “Оюуны хөгжил” цэцэрлэгийн багш нялх хүүхэдтэй харгис хэрцгий харьцаж байгаа бичлэг олны анхаарлыг татаад байна. Тэгвэл цэцэрлэгийн багшийн ёс зүйтэй холбоотой гомдлыг Мэргэжлийн хяналтын байгууллагад нэгэн иргэн гаргаснаар тус газрын байцаагч нар хууль хяналтын байгууллагынхантай хамтран холбогдох шалгалтыг хийжээ. Энэ хэргийн талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Дундговь аймгийн “Оюуны хөгжил” цэцэрлэгийн туслах багш хүүхэд зодсон хэрэг гарсан. Аймгийн Мэргэжлийн хяналтын газар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7 дахь заалтыг үндэслэн цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон бөгөөд багшийг хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулж байна. Манайх бол ийм зөрчил гарсан байна. Холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцно уу гэсэн утга бүхий албан тоотыг аймгийн Боловсролын газарт нь явуулна. Тэр газар нь арга хэмжээ авах ёстой” хэмээсэн юм. Хүүхэд зодож буй энэ хүн цэцэрлэгийн тогооч юм байна. Учир нь тус цэцэрлэгт туслах багш байхгүй тул хоолны цагаар туслах багшийн үүрэг гүйцэтгэж хүүхдүүдийг
хооллодог байжээ.
Ё.ЛхагвасҮрэн: БиЧлэг хийсэн багш нь МХГ-т биЧлэгээ ӨгсӨн байсан
2015.12.04: МХЕГ болон аймгийн МХГ-аас тус цэцэрлэгийг хааж, багшийг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн гэх мэдээллийг өгөөд байгаа юм. Харин энэ хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “Багш хүүхэд зодсон энэ хэрэг бол намар болсон асуудал. Тухайн бичлэгийг цэцэрлэгт хамт ажилладаг байсан хүн нь хийсэн юм билээ. Тэгээд хэдхэн хоногийн өмнө аймгийнхаа Мэргэжлийн хяналтын газарт бичлэгийг аваачиж өгсөн байсан. Тиймээс аймгийн МХГ-аас шалгалт хийж, цагдаагийн байгууллагад хандсан байна. Одоогоор хэргийг дөнгөж шалгаж эхлээд байна. Эцэг, эхчүүд, хүүхдээс мэдүүлэг авч эхэлсэн. Хэргийн материалыг прокурорт хянуулаад явж байгаа бөгөөд удахгүй багшид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлэх байх. Цэцэрлэгийн үйл ажиллагааг хаасан” гэсэн юм.
Хэрцгийгээр хҮҮхэд тамлаж байхад туслаагҮй, биЧлэг хийсэн багшид хэрэг ҮҮсгэжээ
2015.12.04: Аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг “Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгт туслах багшийн үүрэг гүйцэтгэж байсан тогооч нялх хүүхдийг тамлан зовоож, хоол идсэнгүй хэмээн зодож занчиж буй бичлэг олон нийтэд цацагдсан билээ. Тус бичлэгийг багшаар ажиллаж байсан нэгэн эмэгтэй сар гаруйн өмнө хийсэн ч өөрөө ажиллаж байсан учраас олон нийтэд дэлгээгүй аж.
Үргэлжлэлийг эндээс уншина уу