Авлигын эцгээс "сахал"-д очсон банкны барилгыг хүргэн Х.Бат-Эрдэнийх нь "Алтай констракшн" барих уу

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 12 сар 14 ・ 9
 
 

Сүхбаатар дүүргийн 1-р хороолол Сарны титэмийн баруун тал, Гурван гал худалдааны төвийн урд “Улаанбаатар хотын банк” хууль бусаар газар аван барилга барихаар зэхэж байгаа билээ.

Хотын төвийн газрыг хууль зөрчин, төвөггүй авч чадсан хүний нэрийг тодруулахын тулд Улаанбаатар хотын банкыг үүсгэн байгуулж, мөн л булхиатай аргаар хувьд шилжүүлсэн хүмүүсийн нэрсийг дурдах хэрэгтэй болно. "Улаанбаатар хотын банк" байгуулагдсан түүх гэвэл, анх Ж.Наранцацралт хотын мэр байхдаа "Улаанбаатар Сан" хэмээх санг Нийслэлийн хөгжилд хөрөнгө оруулах зорилгоор байгуулсан байдаг. Харин хожим М.Энхболд түүний орыг залгамагцаа банк болгочихсон түүхтэй. Ингээд анх “Улаанбаатар хотын банк”-ны нийт хувьцааны 75 хувийг нийслэл, үлдсэн 25 хувийг УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунай, М.Энхболд тэргүүтэй хотын захиргааны удирдах албан тушаалтнууд эзэмшиж байжээ.

Гэтэл тэд банкны хувьцааг дур мэдэн өөрчилж, нийслэлд 25 хувь, бусдыг нь өөрсдийнхөө мэдэлд шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл улсын хөрөнгийг аажмаар хувийн банк болгоод авчихсан энэ будлиантай хэрэг хэзээ хойно олон нийтэд ил болсон ч хариуцлага хүлээсэн хүн одоог хүртэл байдаггүй юм. Ингээд М.Энхболд нийслэлийн хөрөнгийг Н.Энхбаярын эртний хамтрагч авилгын загалмайлсан эцэг гэгддэг Х.Бадамжунайн гараар оруулан хувийн банк болгосон түүхтэй.

2013 оны МАН-ын хурлын үеэр Ж.Сүхбаатар хэлэхдээ“Х.Бадамжунай гэдэг мафи шоронд ороогүй цагт Монголд авилгачид жаргаж олон түмэн айдас доромжлол амссаар байх болно” гэж хүртэл сануулж байлаа. Учир нь МАН дотроо фракцтай. Харин М.Энхболд Х.Бадамжунай нар нэг фракц бөгөөд “Улаанбаатар хотын банк” энэ фракцын гараар орсон гэсэн үг. Тэгвэл энэ банкны 80 хувийг одоо “Сахал” Д.Эрдэнэбилэг гэх эрхэм эзэмшдэг. Учир нь Х.Бадамжунай хоёр охинтой бөгөөд том охиных нь нөхөр Д.Эрдэнэбилэг юм байна. Тэгэхээр тэрбээр том хүргэндээ энэ банкыг шилжүүлээд өгчихжээ.

Тэгвэл Х.Бадамжунайг анх “Хөрөнгө чинээтэй, хэнээс ч юу ч гуйхгүй сүрхий нөхөр шүү” хэмээн М.Энхболд дагуулж ирээд, Н.Энхбаяртай танилцуулж өгсөн гэдэг. Үүнээс хойш тэрбээр хотын менежер хийж, УИХ-д нэр дэвшиж, ялж, түүнчлэн сайдын алба хашиж, бас болоогүй Солонгост казино тоглосон хэргээр хууль хяналтын байгууллагад шалгагдаж байсан нэлээд асуудалтай нөхөр. Мөн тэрбээр Н.Энхбаяртай хамтарч байгаад итгэлийг нь алдсан бол хүргэн Д.Эрдэнэбилэг нь Женко Х.Баттулгатай залуугаасаа нөхөрлөж, ганзгын наймаанд хамтдаа зүтгэж байсан ч мөн л банкны хувьчлалаас болж, нөхөрлөлдөө цэг тавьсан гэдэг юм байна.

Тэгвэл Д.Эрдэнэбилэг гэж хэн бэ

Д.Эрдэнэбилэг нь Худалдаа хөгжлийн банкны нууц эздийн нэг. Улаанбаатар хотын банкны эзэн. Талийгаач дуучин Д.Эрдэнэцэцэгийн төрсөн дүү. Тодруулбал “Цэцэгсийг тайтгаруулж чамайгаа аргадъя. Цэнхэр тэнгэрийнхээ өнгөнд хоёул уусъя аа. Намираахан бүлээхэн борооны дуслууд болж. Навчинд шүүдэрлэн хослон гялалзъя аа ... хэмээн өвөрмөц цээлхэн хоолойгоор дуулж, олон түмний талархалыг хүлээсэн эстрадын дуучин агсан Д.Эрдэнэцэцэгийн төрсөн дүү юм.

Нэрт дуучин эмэгтэй олон жилийн өмнө зүрхний өвчнөөр өөд болсон билээ. Харин талийгаач Д.Эрдэнэцэцэгийн охин нь “Алтай констракшн”-ы Бат-Эрдэнийн эхнэр Наранчимэг. Тиймдээ ч Д.Эрдэнэбилэг төрсөн эгчийнхээ охин Наранчимэгт “Худалдаа хөгжлийн банкны”-хаа 15 хувийг бэлэг болгон өгсөн юм билээ. Тэгэхээр хууль бусаар газар аваад 26 давхар барилга барихаар зэхэж буй Улаанбаатар хотын банкны асуудал нь авлигын загалмайлсан эцэг хэмээх Х.Бадамжунайн гэр бүл болоод, түүний хүргэн Д.Эрдэнэбилэгийн бас нэгэн булхиа. Түүний энэ барилгыг Х.Бат-Эрдэнийн компани босгож, тэндээс ашиг хүртэх гэж байж болох юм. Ямартай ч Хууль, дүрэм зөрчин хувийн бизнесээ цэцэглүүлэх гэж буй эл хэргийг холбогдох газрууд анхааралдаа авах хэрэгтэй байна.

Үргэлжлэл бий

Н.Ганаа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

9 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Han / 2018 10 сар 03/

    Huurhii ter burhan bolson huniig yah ni ve. Um maani bad mi hum

    Хариулах
  • Зочин / 2018 10 сар 02/

    Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар гэж УБ-д хаана барилга барихыг мэдэж зөвшөөрлийг өгдөг газрын дарга Анар нь Бадамжунайн хүргэн шүү

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 29/

    эд нарыг бүгдийг нь булшилж хөрөнгийг нь хураавал улс дэвжиж энх амгалан болно

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 28/

    Erdenebileg MAN, AN ali alind n ooriin gar holoo lav oruuljee!! Mongol oron Erdenebileg geh shine ezentei mafiin oron boljee!!!

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 27/

    Энэ жинхэнэ Эрдэнэбилэнийн зураг биш шд

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 27/

    МАН идсэн ч ичиж иднэ.Эхлээд улсаа бодно. АН шууд бүгдийг залгидаг. Хэдэн банк идчив бүү мэд. Дээр нь Эрдэнэтийг ч идлээ. Улсад байсан бүх долларыг төгрөгтэй нь идээд ханахгүй гаднаас олон тэрбум доллар зээлж бас л хуваагаад идчив. Монгол хөгжнөө гэхдээ АН гэх бүлэг мафи гадаадын гар хөлүүд бүтарч М

    1
    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 26/

    diildekhgui boljee....diilenkhi terd baigaa ulsuud....

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 26/

    Бадамжунай хэзээ ч Энхбаярын хамсаатан байгаагүй. М. Энхболдын тал бие нь байсан гэдэг нь туйлын үнэн.

    Хариулах
  • Зочин / 2016 10 сар 06/

    булхай гэж бичдэг юм

    Хариулах