Цагдаагийнхан хүсвэл илрүүлдэг л юм байна...

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 12 сар 15
 
tsagdaa_nar

Єнгєрсєн амралтын єдєр Худалдаа хєгжлийн банкны Таван шар дахь салбарыг дээрэмдсэн хэрэг гарсан. Цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилсны эцэст гэмт этгээдvvдийг 24 цагийн дотор буюу єчигдєр нийслэлээс баривчилсан. Хэрэгтэн Б, Э нар нь 1985, 1992 онд тєрсєн, тєрсєн ах дvv хоёр байжээ. Хуулийн байгууллагынхан тэднээс 380 сая тєгрєгийг эд мєрийн баримт болгон хураан авч Сонгинохайрхан дvvргийн цагдаагийн нэгдvгээр хэлтэст 147, 147.3-аар Эрvvгийн хэрэг vvсгэн шалгаж байгаа юм. Єєрєєр хэлбэл ах дvv хоёр банкнаас дээрэмдсэн мєнгєє vрж чадалгvйгээр цагдаагийнханд баригдсан гэсэн vг. Энэ хэргээс харахад манай хvчний байгууллагынхан аливаа нэгэн гэмт хэргийг маш шуурхай эрэн сурвалжилж илрvvлдэг юм байна гэсэн ойлголтыг олон нийтэд тєрvvллээ.

 

Тэгвэл єнгєрсєн хугацаанд нийгэмд дуулиан, шуугиан тариад байсан талийгаач асан Байгаль хамгаалагч залуугийн хэргийг яагаад єдий болтол илрvvлэхгvй байгаа юм бэ гэсэн асуулт олон ниийтийн цахим сvлжээгээр явж байна. Ийн хэлэхийн учир нь талийгаач залуугийн гэр бvлийнхэн ч “Манай цагдаа, хvчнийхэн хэрэг илрvvлэхээ хvрвэл маш шуурхай, хурдан шvv дээ. Гэтэл миний хvvгийн хэргийг илрvvлэхийн оронд тvvнийг амиа хорлосон гэх анхны дvгнэлтийг гаргасан” хэмээн мэдээлэл хийж байсан. Уг нь талийгаач ємнє нь хэд, хэдэн удаа халдлагад єртєж байсан ч цагдаагийн байгууллага тєдийлєн анхаарал тавиагvйн улмаас талийгаач ийнхvv дєрєв дэх удаагаа халдлагад єртєж амиа алдсан аж.

Тvvнчлэн Ерєнхий сайд асан Н.Алтанхуяг єєрийн цахим хуудаснаа “Тємєрсvхийн хvv харамсалтайгаар амиа алдсанд гэр бvлд нь гvн эмгэнэл илэрхийлье. Энэхvv харамсалтай хэргийн талаар Цагдаагийн Ерєнхий газрын дарга Чингистэй уулзаж хурдан шуурхай ажиллан хэргийн vнэн мєнийг тогтоохыг хvслээ” хэмээн мэдээлж байсан. Мєн ЦЕГ-аас тусгай ажлын хэсэг гарч ажиллаж байгаа тухай мэдээлэл ч бий. Гэтэл єнєєг хvртэл байгаль хамгаалагч залуугийн vхлийн шалтгаан хийгээд гэмт хэрэгтнvvд одоог хvртэл олдохгvй байгаа нь хачирхалтай. Тиймээс л хvчний байгууллагынхан єєрсдийн илрvvлнэ гэсэн хэргээ шуурхай илрvvлдэг юм байна лээ гэсэн талийгаачийн эцгийн гомдол одоог хvртэл чихэнд сонсогдож буй юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх