Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 12 сар 16

Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит нэгдүгээр дунд сургуулийн хичээлийн нэгдүгээр байрыг зорилоо. Тэнд та бүхний сайн таних, эсхүл үл таних нэгэн хөвгүүн сурдаг. Ашиглалтад ороод удаагүй гэмээр бага сургуульд энд тэндгүй хүүхдүүд шуугилдан гүйж, эцэг эхчүүд хүүхдээ авахаар үүдэнд хүлээж суух. Бага ангийн нийгмийн ажилтантай уулзан хэрэг, зоригоо хэлэн түүний хамтаар гурван давхарт гарлаа. Хүүхдэд зориулсан намхан, түшлэгтэй шатаар явах юм.
Гурван давхарт гараад баруун эргэтэл хичээлийн танхимд зургаан настанууд хичээллэж суух. Ангийн багштай нь уулзан ирсэн учраа хэлж, завсарлагааны цагийг хүлээлээ. Сурвалжилгын маань гол баатар энэ ангид сурдаг. Түүнийг Э.Амаржаргал гэдэг. Ихрийн өрөөсөн. Түүний дүү нь ангийн дарга Э.Аминжаргал. нэг ангид хамт сурдаг. Тэд саяхан Энэтхэгийн нийслэл Дели хотноо зохиогдсон соробан сампин, цээж бодолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож дэлхийн 100 гаруй улсын 11 мянга гаруй тамирчдаас нэгдүгээр байранд орж, алтан медаль, цомын эзэн, багаараа хүрэл медалийн эзэд болцгоосон юм. Тэдний ийнхүү эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн амжилтыг дуурсгахаар “Хүүхдийн төлөө ЗА гэж хэлье” буландаа алдаршуулахаар болсон юм.

Ангийн багш самбар дээр бичсэн хичээлээ давтан чангаар дуудахад хүүхдүүд даган уншив. Багш “За хүүхдүүдээ эр эгшгийг улаан өнгөөр, эм эгшгийг хөх өнгөөр будаарай. Дууссан нь багшдаа шалгуулна шүү. Би тамга дарна хэмээн хэлэхэд хүүхдүүд бүгд дэвтэр рүүгээ тонгойн хичээлээ хийнэ” Амараа хүүгийн анги 61 сурагчтай аж. Ажиглаваас охид, хөвгүүдийн тоо тэгш бололтой. Тэрээр голын салааны тавдугаар ширээнд нэгэн хөвгүүний хамт суух аж. Урд ширээний охин нь түүнээс хөх өнгийн харандаагаа өгөхийг гуйхад тэрээр үзэгний саваа онгойлгон авч өгөв. Хүүхдүүд багшйин өгсөн даалгаврыг дууссан бололтой багшаа минийхийг, би, би хэмээн орлилдож эхлэхэд Амараа маш анхааралтайгаар дэвтэртээ тэмдэглэгээ хийсээр. Дууссан нь дэвтрээ дэлгээд өмнөө тавьж бай. Багш явж очоод үзье хэмээн хэлсээр нэгдүгээр эгнээнээс эхлэн хүүхдүүдийн дэвтэрт улаан тавах хошуугаар тамга дарсаар Амраагийн ширээнд ирж “Цэвэрхэн бичнэ шүү. Яагаад дэвтрээ балласан юм бэ. Бурууг ингэж тэмдэглэж бай гэж хэн заасан юм бэ дэвтрийн ажиллагаанд тааруухан үнэлгээ өгсөн ч даалгавраа амжилттай гүйцэтгэсэн түүнд таван хошуун тамгаа дарлаа”. Ангийнхан хичээл завсарласны дараагаар ангиас гарч гурван давхрын коридорт бужигналдаж, хөөцөлдөн тоглоно.
Хэдийгээр ангид чимээ шуугиан их, бужигнаантай байсан ч Амараа өөрийнхөө хичээлийг дуусгасаны дараа л найзуудтайгаа тоглохоор суудлаасаа бослоо. Түүнийг завсарлах хооронд ангийн багштай нь ярилцлаа. “Зургаан настай хүүхэд гэхэд маш зөв хүмүүжилтэй. Харахад зан төлөв ч гэлээ их хөдөлгөөнтэй. Гэхдээ элдэв буруу зүйл хийдэггүй. Манай ангид анх орж ирэхдээ хоёр ихэр маань уншиж, бодоод сурчихсан байсан. Дүү Э.Аминжаргал нь ахыгаа бодвол арай сэргэлэн. Манай ангийн дарга шүү дээ. Энэ хоёр чинь сурлага сайтай, эцэг эх нь анхаарал, халамж сайн тавьдаг. Соробан сампингийн дугуйланд хичээллэдэгийн ач тус юм уу. Нэг зүйл их ажиглагддаг. Хийж буй зүйлээ заавал дуусгаж байж амардаг. Хүүхдүүд үймүүлж байхад Амараа, Аминаа хоёр зургаа зурж, тоогоо бодож, хичээлээ хийж дууссаныхаа дараа л бусадтайгаа хамт бужигнадаг. Энэ бол зөв хүмүүжил. Маш их хөдөлмөрч, хичээнгүй хүүхдүүд” хэмээн ангийн багш Г.Чанцалдулам ярилаа.
Багшийн ярьсан, сурагчийн байгаа байдал хоёр яг цав тохирох шиг. Засварлагаа дуусч дараагийн хичээл эхлэх үед багшийн
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.