Томчуудын толхилцоон том хэргийн сэжүүрийг дэлгээд байна, АТГ-ынхан аа

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 12 сар 17 ・ 8
 

632 Хууль хяналтын байгууллагынхан, тэр дундаа төрийн өндөр албан тушаалтнуудыг “мэддэг” АТГ- ынхан жаахан соргог баймаар байна. Аливаа улс төрийн хүчний захиалгаар биш эс бөгөөс зохион бай- гуулалттайгаар сүрт ажиллагаа явуулах биш жижиг сэжүүрийг алдалгүй атгадаг баймаар байна. Анзаараад байхад томчууд толхилцоод эхлэхийн цаана том хэргийн сэжүүрийг хэлж, гаргаж өгөөд байна шүү дээ. Тэр дундаа сонгууль дөхөхөөр төрд гарсан томчууд нэгнээ хэрхэн тонгордог, ямар журмаар зохион бай- гуулалттайгаар гэмт хэрэгт хутгадгийг та, бид харж болохоор болдог нь нууц биш. Гэхдээ мэдээж энэ нь хэн нэгэнд гомдож туньсан эсвэл өсөрхсөн хүмүүсийн хэвлэлд өгч буй ярианаас илт анзаарагдах нь бий. Хамгийн сүүлийн үеийн ийм нэг жишээ нь Баянгол дүүрэгт вант улс байгуулсан гэх, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, нийтлэлч Баабар нарын толхилцоонтой холбоотой. Учрыг тодруулбал, сайд С.Эрдэнэ сарын өмнө “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо нийгмийн даатгалынхан нас барсан хүмүүсийн тэтгэврийн мөнгийг завшсан талаарх мэдээлэл ил болсонтой холбоотойгоор цөөнгүй баримт дурдсаны дараа нийтлэлч Баабарыг өөд уруугүй муулж, түүнийг хуурамч бичиг баримт бүрдүүлэн тэтгэврээ өндөр тогтоолгосон гэж ярьсан нь бий.

 

        Ингэхдээ тэрбээр түүнийг их заргач хүч учраас надад худлаа ярих шаардлага байхгүй хэмээн тодотгоод авсан. Энэ нь мэдээж өөрийгөө худлаа яриагүйг батлах гэсэн хэрэг. Энэ үеэр тэрбээр “Баабар намайг удаа дараа доромжилсон. Би эр хүний хувьд нэг ч удаа янз бүрийн хэл ам хийгээгүй. Гомдол, санал гаргаагүй. Харин өнөөдөр энэ хүн ямар өчүүхэн юм бэ гэдгийг олон түмэнд ил тод хэлье гэж бодсон. Баабар гурван компани дээр өөрийн ажилласан жилийг нэмсэн хуурамч баримт бүрдүүлсэн байгаа юм. Нийтдээ зургаан жилийг нэмэгдүүлсэн. Энэ асуудлаар “Эрдэнэс холдинг” ХХК- иас албан ёсоор тодруулахад, “Бат-Эрдэнэ овогтой Батбаяр нь манайд ажиллаж байгаагүй” гэдэг хариу ирүүлсэн. Гэтэл ажиллаж байсан гээд баримт бүрдүүлээд оруулчихсан байгаа юм. “Бороо гоулд” компанид 1981 онд төрсөн хүүхдийн нэр дээр өөрийнхөө регистрийнхээ дугаарыг тааруулж, хуурамч материал бүрдүүлсэн. Энэ бол баримт. Баабар туйлын заргач хүн учраас би баримттай ярьж байна” хэмээн цэнхэр дэлгэцээр баатарлаг нь аргагүй ярьсан. Харин Баабарын хэлсэн ярьсныг уншдаг олон мянган хүн энэ асуултын хариултыг хайж байсан бол энэ долоо хоногийн эхээр Баабар дээрх асуудалд тайлбар хийв. Ингэхдээ С.Эрдэнэ гэгч хэн бэ гэдгийг жинхэнэ утгаар нь ил гаргачих шиг боллоо. Түүгээр ч зогсохгүй хуулийнхан анхааралдаа авахаар олон ноцтой асуудлыг С.Эрдэнэ сайдтай холбоотой хэмээн ярьсан нь хэн хүний анхаарлыг татсаар байна. Тиймээс ч сэтгүүлч миний бие Баабар, С.Эрдэнэ хоёрын хэн нь үнэн ярьсныг, бас хэнд “но” байгааг шалгах сэжүүрийг дэлгэчихлээ гэж АТГ-ынханд хэлээд байгаа юм. Тухайлбал, Баабар өөртэй нь холбоотой С.Эрдэнэ сайдын ярьсан асуудлаар тайлбар хийхдээ “Би 1954 оны аравдугаар сарын 26-нд төрсөн. Өнгөрсөн жилийн сүүлчээр тэтгэвэрт гарсан. Нягтлан миний тэтгэврийн асуудлыг хөөцөлдөөд явж байтал нам, ардчилал гээд явсан үед маань зай гарчихгүй юу. Тэгэхээр нь 2014 оны арванхоёрдугаар сард Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс манайд шалгалт хийгээд “Энэ хугацааныхаа мөнгийг төл. Тэгвэл тэтгэвэр тогтооё” гэсэн. Ингээд 10 442 913 төгрөг тушаасан. Гэтэл шалгалт орсон байна гээд тэтгэврийг хаачихсан.

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

8 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 03 сар 16/

    Эрдэнийн бух ажил уйлчигээг АТГ сайн шалгаж егеечээ. Хирээс хэтэрч байна.

    Хариулах
  • Зочин / 2016 02 сар 04/

    БГД С. Эрдэний хувийн дуурэг. Аймаар байгаа биз. Ардчилал гэдэг энэ БГД- ийн иргэд их гэнээн. Одоо орлогч дарга , ИТХ- ын даргаараа хургэн хуухдээ бусад албан тушаалд ихэнхи нь Эрдэнийн хань хамсаатан дуурчихсэн дуургийг энэ хуний гараас яаж салгах бэ?. Шалгаачээ шалгаач. Хирээс хэтрээд еренхийлегч

    Хариулах
  • Зочин / 2016 02 сар 04/

    Хандгайтын амралтыг Зориуд байгуулж АН- д их хандив олон жил оруулсан гэж АН- даа томорч таараа. 1 иргэн 0.5- 0.7 га газрын нормтой байтал херенгетей иргэн гээд газар нутгийн ихээхэн талбайг эзлээд жил жилд ахиад байх ямар хууль эрх байнаа???. Тэгвэл херенгеерее туруу барьж газар эзэмших юм бол нэг

    Хариулах
  • Зочин / 2016 02 сар 04/

    Хандгайтын амралтыг Зориуд байгуулж АН- д их хандив олон жил оруулсан гэж АН- даа томорч таараа. 1 иргэн 0.5- 0.7 га газрын нормтой байтал херенгетей иргэн гээд газар нутгийн ихээхэн талбайг эзлээд жил жилд ахиад байх ямар хууль эрх байнаа???. Тэгвэл херенгеерее туруу барьж газар эзэмших юм бол нэг

    Хариулах
  • Зочин / 2016 02 сар 04/

    Эрдэнийг дахиж их хуралд сонгож балраваа. Даанч балмад танхай этгээд. БГД- ийнхэн амралтанд 6 хоног унэгуй амарч хааяа электрон бараагаар урамшуулахаар угийн ядуу улсад С. Эрдэнэ шиг бурхангуй. БГД- ийн засаг даргаа байхаасаа дуургийг хегжуулэх санд хандив ег гэдэг гэсэн яриатай. Олны уг ортой. . Тэ

    Хариулах
  • сонгогч / 2016 02 сар 03/

    баянголчуудын улс орныхоо эмнэ байгуулсан гавьяа болж туухэнд тэмдэглэгдэнэ. эрдэнэ ч яахав ухээд л эгнэ. тэнэг баянголчууд

    Хариулах
  • сонгогч / 2016 02 сар 03/

    баянголчуудын улс орныхоо эмнэ байгуулсан гавьяа болж туухэнд тэмдэглэгдэнэ. эрдэнэ ч яахав ухээд л эгнэ. тэнэг баянголчууд

    Хариулах
  • зочин / 2016 02 сар 03/

    унэн унэн улс орныг хуйвалдан цэлмэх боломж ардчилал гэгчээс хойш л бий болсон.ардчилалыг буруу тийш нь эргуулж байгаагийн тод жишээ. шалгах л хэрэгтэй. бух бурууг эдийн хямрал руу чихнэ. илт буруу удирдаж байна шуу дээ. энэ ард тумэн чинь арай сохор биш баймаар юм.

    Хариулах