Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 12 сар 17
・ 1
Эцэг эх, ах дvv амраг садан нь єндєр албан тушаал хашдаг бол хэргээс мултардаг муу зуршил монголчууд бидэнд моод болон дэлгэрчээ. Ийн хэлэхийн учир нь єнгєрсєн сард Сэлэнгэ аймагт 22 настай бvсгvйг хvчирхийлсэн хэрэг гарчээ.
Энэхvv “улаан мах”-ны гэгдэх жигшvvрт хэрэг vйлдсэн Билгvvн гэх залууг тус аймгийн цагдаагийн газрынхан эрvvгийн хэрэг vvсгэж vнэн зєвийг нь шийдэх учиртай. Гэтэл бузар хэрэгт эрvvгийн хэрэг vvсгэхээс татгалзжээ.
Уг хэргийг vйлдсэн Билгvvн гэгч залуугийн эцэг нь тус аймаг дахь Хилийн цэргийн 101 дvгээр ангийн захирагч хурандаа Э гэх аж. Билгvvн нь vед дээрх хэргийг vйлдэхээсээ ємнє аавынхаа удирдлаганд хєгжмийн салаанд ахлагч цолтойгоор ажиллаж байжээ. Гэтэл хэрэг гарсны дараа Э хvvгээ ажлаас нь чєлєєлжээ. Хохирогч бvсгvй болох У нь аймгийнхаа вокзалын арын дэлгvvрт худалдагчаар ажилладаг, ядарсан айлын охин аж.
Тэрбээр шєнє 23 цаг єнгєрєєгєєд ажлаа тараад явж байхад нь Билгvvн араас нь дагаж, боож унаган улмаар орцонд оруулж хvчирхийлсэн байдаг. Уг нь энэ хэргийг тус аймгийн цагдаагийн газрын жижvvрийн бvрэлдэхvvн рапортод оруулж мєрдєн тасаг нь шалгажээ.
Гэтэл энэхvv хэрэг дээр эрvvгийн хэрэг vvсгэхээс татгалзаж хэргийг нь хаажээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Билгvvний аав Э нь хvvгийнхээ хэргийг хаацайлахын тулд хуулийн байгууллагын зарим хvнд нєлєє vзvvлж, хэрэг vvсгэхээс татгалзуулж чадсан гэж байв. Тvvнчлэн тэд хохирогч бvсгvй У-д 200 ам.доллар бэлнээр єгч тvvнээс гомдолгvй гэсэн бичиг хийлгэж авчээ. Хэрвээ шаардлагатай гэвэл 200 ам.доллар єгснийг гэрчлэх хvмvvс байгаа хэмээн мэдээлж байсан юм. Ямартай ч бид энэхvv мэдээллийг бататгах vvднээс Сэлэнгэ аймгийн Мєрдєн байцаах тасгийн дарга, хошууч Батжаргалын 9908…. дугаарын утас руу нь холбогдож энэ талаарх мэдээллийг тодруулахыг хvссэн юм. Тэрбээр “Манайх мэдээлэл єгєхєєр бол заавал прокуророос албан бичиг авч байж мэдээлэл єгнє. Тvvнээс утсаар мэдээлэл єгєх ямар ч боломжгvй” гэх хариултыг єгч, тодорхой мэдээлэл єгєхєєс татгалзсан юм.
Уг нь энэхvv хэргийг шалгаж байсан мєрдєн байцаагч нь хэргийг нэлээд сайн тодруулж хохирогчоос хvртэл байцаалт авсан гэдэг. Гэтэл хvчингийн хэрэг хийсэн этгээд нь єнєєдєр гаж хvслээ ядарсан айлын охиноор тайлж байхад манай холбогдох хууль хяналтын байгууллагын албан тушаалтнууд хэрэг vvсгэхээс цаараглаж тэрvvхэн тэндээ “улаан мах”-ны бузар хэргийг танил талынхаа хvрээнд шийдэж хохирогч бvсгvйгээр даажигнажээ. Хэдийгээр єнєєдєр Билгvvн эцгийнхээ буянаар бузар хэргээ хав дарж чадсан ч гэлээ магадгvй дахин энэ тєрлийн хэрэг vйлдэхийг vгvйсгэхгvй. Уг нь хуульд зааснаар хvчингийн гэмт хvндэвтэр зvйл ангид ордог. Тvvнчлэн энэ тєрлийн гэмт хэрэг vйлдсэн нєхєд “аавынд” морилж очсон даруйдаа шоронгийн овгоруудад ад vзэгдэж хамгийн муу, муухай болгоныг биеэрээ амсдаг тухайг бид олонтаа сонсож байсан. Юутай ч уг хэргийн хохирогч болчихоод байгаа 22-хон настай цэл залуухан бvсгvй У хэзээ ч хохирлоо барагдуулж чадахгvй бєгєєд vргэлж сэтгэл санааны маш хvнд дарамтад байдагт л хэргийн гол учир оршиж байгаа юм
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.