Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 12 сар 17
・ 7
“Хойноос ирээд хот минийх хотонд ороод хонь минийх” гэдгийн үлгэрээр Монгол Улсад цагаачилж ирсэн Абдул Карим Монголд өөрийн вант улсаа байгуулахаар шийдэв үү. Учир нь Нийслэл хотын “А” зэрэглэлийн бүст орших “Улаанбаатар Таймс” сонины хэвлэх үйлдвэрийн нээлттэй худалдаанд оролцож 24 тэрбум төгрөгийг хээв нэг амлаж, Монголчуудыг ШОК-нд оруулсан.
Хэрвээ энэ газраа авсан бол Катарын Вант Улс Монголын зүрхэнд оршин тогтнох бололцоог олгож болох байлаа. Мөн төрийн ордоны хажууд байгаа болохоор төрийн нууцыг чагнах, тагнах нь ч амар болж мэдэхээр байсанг судлаач Ч.Эрдэнэ хэлээд амжсан юм.
Харин одоо Монголчуудын хувьд Абдул Карим гэж хэн бэ? Тэрээр Монголд ямар эрх мэдэлтэй вэ. Түүний хөрөнгөний эх үүсвэр юу вэ? Энэ хэдэн асуулт сүүлийн үед олны анхаарлыг татсаар ирсэн.
Нэр нь тодроогүй хэвлэлийн баатар
Улаанбаатар хотын “А” зэрэглэлийн газар буюу “Улаанбаатар Таймс” сонины хэвлэх үйлдвэрийн нээлттэй дуудлага худалдаанд оролцож 24 тэрбумын үнэ хэлсэн Абдул Карим гэх эрхэм гэнэт олныг гайхшруулав. Ёстой л амтай бүхэн түүний нэрийг мэддэг бараг л танидаг мэтээр ярих боллоо. Гэвч тэрээр одоо хүртэл чухам хэн болох нь, мөн түүний хөрөнгөний эх үүсвэр тодорхой бус.
Чимээгүйхэн Монголд ирж суурьшсан түүний талаарх байж болох бүхий л хувилбарыг судалж байгаа бизнесменүүд цөөнгүй байгаа.
Тэрээр 1996 онд Монголд цагаачилж эхнэр Балжиннямтайгаа гэр бүл болж суурьшсан бөгөөд 2002 онд Ерөнхийлөгчийн зарилгаар Монгол Улсын иргэн болсон ажээ.
1998 онд “Угалз Импекс”-ийн байрыг худалдан авч бизнесийн гараагаа эхэлсэн. Улмаар Саудын Арабын отогыг ахалж Монгол Улсаас идлэг шонхорыг гаргах ажлыг ахалжээ.
Харин үүнээс өмнө БНХАУ-д Саудын Арабын элчинд ажилладаг нэгэн байсан гэх. Тэндээсээ хээл хахуулийн хэрэгт орооцолдож Монголд цагаачилсан гэх мэдээлэлийг зарим нэгэн эх сурвалжууд дурьдсан нь бас учиртай биз ээ.
Саудын Арабын отгийн ахлагч Абдул Карим
Өнгөрсөн найман сард олны хэл амд орж шалгагдсан 61 идлэг шонхорын хэрэг. Бараг энэ шуугианаар л Монголчууд түүний талаар мэдэж эхэлсэн гэж болно.
Хөрөнгөнийх нь эх үүсвэр болсон идлэг шонхор барьж гадагш нь хил давуулах ажлыг гардан хийдэг гэх тэрээр байгаль орчины яам болоод хил гаалийнханыг нь ч аргандаа оруулсан сурагтай.
Сибирээс өмнө зүгийг зорин нүүдэллэх идлэг шонхорыг Буйр нуурын орчимоос их хэмжээгээр барьдаг ажээ.
Нэг идлэг шонхороо 10000 ам.доллараар гадагш нь борлуулдаг зарим үед 30-40 мянган ам.доллар хүрсэн тохиолдол ч бий гэнэ. Тэгэхээр энэ хүний гар дээр ямар их мөнгө урсаж байдаг нь тодорхой. Гэтэл манай улсаас шонхорын зөвшөөрөл гэж 150 мянга орчим төгрөгөөр авдаг бөгөөд шонхор барих тагтаагаа 20000 төгрөгөөр худалдан авдаг ажээ. Ингэхээр цэвэр ашиг гэж хэдий хэрийн төгрөг унагааж чаддаг нь тодорхой.
Эх сурвалж: www.bolod.mn
ЧОЙ
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.