Өлгүүргүй Шангри-Ла

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 12 сар 18 ・ 1

Энэ  мэдээллийг уншаад арай ч дээ худлаа байлгүй гэх  хүн олон гарах биз. Үнэн  хө. Дэлхийн алдартай сүлжээ зочид буудал  Монголд үүдээ нээлээ хэмээн саяхан л сүртэй нь аргагүй зарлаж байсан. Зэрэглэл өндөр, рестораных нь цэсэн дэх хоолны үнийг дундчууд дийлэхгүй гэх утгаараа улаанбаатарчууд тэр бүр  Шангри-Лаг зориод байдаггүй.

Олон улсын том том арга хэмжээнд эгэл жирийн иргэд оролцдоггүй учраас тэдэнд шил толь болсон зочид буудлыг  тэртээ алсад гялалзах  од мэт санадаг ч байж мэднэ. Шулуухан хэлэхэд, барилгынх нь гоё  сайхныг  нь,  хурдан түргэн сүндэрлэж байгаа талаар атаархангуйгаар ярилцаад өнгөрдөг дөө. Ямартай ч Шангри-Ла зочид буудлыг  Монголын хөрсөн дээр сүндэрлүүлсэн ноён Оджаргалын сэтгэл тэнүүн байгаа нь лавтай.  Зочид буудал нь зочдоор дүүрч гийдэггүй юм аа гэхэд том жижиг хүлээн авалт, олон улсын элдэв арга хэмжээнүүдийн захиалга тасардаггүй гэнэ лээ.

Миний дуулснаар хүлээн авалтын  танхимуудын захиалга 2016 оны арваннэгдүгээр сарыг дууссан гэсэн. Тэгэхээр монголчууд тэгтлээ хямраагүй ч юм шиг.  Нөгөөтэйгүүр, Шангри–Лагийн үйлчилгээ миний сэтгэлд хүрээгүй.  Өнгөрсөн сарын сүүлээр Японы эзэн хааны төрсөн өдрийг Япон Улсаас Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж буй Элчин сайдын яам Улаанбаатар хотноо  зохион байгуулав. Элчин сайдын яам хааныхаа төрсөн өдрийг  тэмдэглэх арга хэмжээний захиалгыг өнгөрсөн есдүгээр сард өгсөн гэнэ билээ. Шинэ содон  газар, үйлчилгээ нь дээд зэрэглэлийнх гэдгээр нь Шангри-Лаг сонгосон байж таараа. Үүнийхээ төлөө дунджаар лав арав хол давсан сая төгрөгийг зарцуулсан байлгүй. 

Гэтэл  монголчуудын хэлдэг “гаднаа гяланцаг, дотроо паланцаг”  гээч зүйл арга хэмжээ эхлэхээс  өндөрлөх хүртэл үргэлжлэв. Энэ нь өлгүүртэй холбоотой асуудал. Өндөр дээд хэмжээний арга хэмжээнд уригдсан зочид  оройн 19 цагаас 20 цаг  хүртэл зөвхөн хувцсаа өлгүүлэхийн төлөө дараалал хүлээн зогссон. Өлгүүрт ажилласан бүсгүйчүүд өлгүүрийн дугаар  гэж цаас өгөх нь инээдэмтэй. Түүнийгээ чихрийн цаас энэ тэртэйгээ андуураад хаячих вий гэж халаасааа байн байн тэмтэрсээр  арга хэмжээг өндөрлүүлэв. Улс төр, гадаа харилцаа, бизнес, урлаг соёл, спортынхон гээд Монголд нэр төртэй гэж хэлэгддэг  бүхий л хүн тэнд уригджээ. Илүү хүн гэвэл  сэтгүүлчид л байсан байх.  Олон хүн уригдсан гэдгээр нь арга хэмжээ ерөнхийд нь өндөрлөх тийшээ хандаж буй байдлаар нь эртхэн шиг  өлгүүр бараадлаа.  Миний ижил бодолтой хүмүүс хэзээний дугаарлаад зогсчихож. Миний урд 30 гаруй хүн байсан. 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: