Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 12 сар 18
・ 9
Голомт банкны ажилчид үйлчлүүлэгчидтэйгээ “боол” мэт харьцаж байна
15/12/18 11:54
23 Үзсэн

Голомт банк “дампуурах” тухай яриа оргүй биш гэдэг нь үйлчилгээнээс нь харагдаж байна. Нэгэнт “хаалгаа” барихаа мэдсэн тус банкны ажилчид “Хаан” шиг загнаж, үйлчлүүлэгчидтэйгээ “боол” мэт харьцаж байна. Уг нь харилцагч “хаан” гэдэг ч Голомт банкинд энэ нь эсрэгээрээ үйлчилж байгаа юм. Үүнийг жирийн иргэдэд тулгарсан олон баримтаар нотлоё!
Голомт банк өөрсдийгөө “Анхдагч” гэж тодорхойлдог юм байна. Үүнийгээ ч тэд харуулж иргэдээ дарамтлаж, доромжилдог шинэ “Үйлчилгээг” эхлүүллээ. Шинэ үйлчилгээгээ тэд ингэж эхлэж байна…

Баримт-1:
Голомт банкны “Цэцээ гүн” салбар… Үйлчлүүлэгчээ дарамтладаг, доромжилдог шинэ ”үйлчилгээг” эдийн засагч н.Ганзул маш сайн хэрэгжүүлж эхэлжээ. Тэрээр харилцааны соёлгүйн дээр үйлчлүүлэгч, харилцагчаа “зодохоос” наагуур аашласан байна. Эдийн засагч н.Ганзул нь төрөөд удаагүй нялх биетэй харилцагч руу ажлын цаг дууссан шөнө дөлөөр залгаж, жирэмсний дикретээ авчихсан бол зээлээ хаа гэж загнаж, эрхийг зөрчжээ. Үүнийг иргэн Ш баримтжуулан манай редакцад хандсан юм.
– Иргэн Ш ажил хийж байхдаа цалингийн зээл авсан. Эрхийнхээ дагуу, хуулийн хүрээнд, банкны шалгуурыг хангасны эцэст цалингийн зээлийг банк олгосон.
– Иргэн Ш жирэмсний дикретээ авсан болохоос ажлаасаа гараагүй. Үйлчлүүлэгч Ш хэзээ зээлээ хаах нь түүний эрхийн асуудал.
Гэтэл Эдийн засагч гэх н.Ганзул \2015 оны 12 сарын 17-ны 18 цаг өнгөрч байхад\ утсаар залгаж доромжлохын хэрээр зээлээ хаа гэж дарамтласнаас болж дөнгөж төрөөд удаагүй нялх биетэй эх цочролд орж, биеийн байдал нь тавгүйтжээ. Харилцагчдыгаа дарамтлаж, доромжлодог шинэ үйлчилгээг аргагүй анхдагч гэх тодотголтой голомт банк нэвтрүүлж эхэлсэн нь энэ юм.
Хүний эрхийг зөрчин “Хаан” шиг загнах эрх Голомт банкны ажилчдад байхгүй.
Баримтыг цааш эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.