Монголын улстөрчдийн 2015 оны шог

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 12 сар 21

 

 
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр Идээчин, угаачин ер юу юу гэнэ вэ. Над руу тун муухай дайрсан даа. Идэж уусан хүн иймхэн харвинтай байдаг юмуу. 
 
Та нар цаагуураа яваад үзээрэй. Жинхэнэ идэж уусан хүмүүс чинь нэг аймаар харвин сууж ирээд буцаад шалчийчихдаг юм билээ. Би тийм нөхдийг бол хуруу дараад тоолж чадна шүү.
 
МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа
 
 
 
Дээл, машиныхаа өнгөөр ижилсэж гангарна би. Дээд төрийнхөө сүлдэнд залбирч мөнхөрнө би. Яадаг юм би цахим дарга, явсан суусан газартаа сельфи хийхээ ч мартахгүй. Яваандаа би М.Зоригт сайдыг ч дагуулахгүй. 
 
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
 
 
 
Аав, ээжийн хайртай хүү би, амраг ханийнхаа түшигтэй нөмөр би. Аваргын цээжинд наалдаж үзэх юмсан гэж хүүхнүүд ярьдаг л юм гэсэн. Авааль эхнэр минь сонсчихоогүй байгаа даа, бүрхан минь.
 
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
 
 
Парламент дотроо мөрийтэй тэвэгдвэл мань чинь харин дахин нэг цулайх нь баараггүй. 
Хар багаасаа тэвэгдэж өссөнийхөө хэргийг гаргаж Д.Лүндээ, Ц.Нямка, Ажнай гээд архаг тэвэгчдийн хулхийг буулгаж, бооцооны мөнгийг урдаа овоолж, азаргалаад өгөхөө мань чинь андахгүй.
 
МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Батцогт 
 
 
 
Баз хүргэн гэдэг чинь ер нь баараггүй нэг санаатай байхгүй бол болдоггүй юм байна. Мань хоёр чинь яах вэ, чуулгантай үед чанга дуугаралцаж, муухай харалцавч цаагуураа бол нэгнээ үгүйлээд сүйд болдог юм. Ямар сайндаа л хадам ээжийгээ ордонд оруулж, аньсага сормуус нулимастай зогсоцгоож байх вэ дээ, та минь. 
 
Өргөдлийн байнгын хороон дарга О.Баасанхүү
 
 
 
Намайг та нэг “авсаархан” амьтан л гүйгээд байдаг гэж бодож байна уу. Би чинь тэгвэл “биеэр жижиг ч, бэлчээр том”-той амьтан шүү. Чуулганы танхимд цэц булаалдсан ч буланд шахуулахгүй, биеийн тамирын зааланд жүдо барилдсан ч дээр чинь л унана гэж мэдээрэй. Ялангуяа Х.Тэмүүжин чи анхаараарай.
 
УИХ-ын гишүүн Я.Санжмятав
 
 
 
Тээр харахгүй юу. Ийм олон оймс хийцэн. “Чингис”, “Самурай” бондоос маньд арай илүү хэдэн зоос өгчихсөн бол тэврээд даахгүй оймс хийчих байсан байхгүй юу. Даанч Ч.Улаан, Н.Батбаяр гэж хоёр харамч юм манийг гадуурхаад хариугүй цөөхөн зоос сарвайсан юм л даа, туучийнууд.
 
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл
 
 
 
Яах вэ намайг “Цэцгэнд төөрсөн эрвээхэй” ч гэнэ үү, цэнхэр дэлгэцийн сувд ч гэнэ үү эрхэм та тааллаараа л бол. Эргэлзээгүй нэг зүйлийг хэлэхэд цэцгэнд төөрсөн минь ч үнэн, цэнхэр дэлгэцийн сувд байтугай эзэн нь юм шүү харин. 
 
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
 
 
 
За цаагуур чинь муусайн гуйлгачингууд юу гэж цуурч байна. “Даваасүрэн ямаагаа самнаад тэрбумтан болсон” гэцгээж байна уу. Тэгж л байг. Тэгж ярьвал ажил хийсэн хүн ам тостдог хорвоо шүү дээ хө. Ирэх хавар Хөвсгөлийн хэдэн сумаар 
халтуур хийж ямаа самнана аа яадаг юм бэ. Мөнгө чинь зүгээр сууж байхад хармаанд ороод ирдэггүй л байхгүй юу даа.
 
Зам тээврийн сайд М.Зоригт
 
 
 
Тийм ээ би этгээд хүн. Тэгэхдээ тэнэглэлийн туйл болж маяглахгүй. Яадгийм би зураг авах дуртай. Ер нь ингэхэд өвөл яагаад хулдаасан хаалгатай машин унаж болдоггүй юм. Эмнэлэгт хэвтсэн ч гангарна би, ээжийн хайртай хүү мөн гэдгээ ч нотолно доо хө. 
 
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
 
 
 
Хэдэн мал минь буянтай сайхан өсч байна аа. Хүмүүс ямаа, тэмээг хүйтэн хошуутай мал энэ тэр гэж л байдаг юм. Миний хувьд хүйтэн байна уу, халуун байна уу мал л бол мал. Нээрээ ингэхэд ботгоны хошуу хүйтэн юмуу, халуун байдаг юмуу гэдгийг хошуугаа нааж үзээд мэдчихье байз. 
 
Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
 
 
 
Амарч, ажиллаж сураагүй муусайн юмнууд “Бат-Үүл төсвийн мөнгөөр тансаглаж байна” энэ тэр гэж л байна лээ. 
Яадгийн би тансаглана, яаж амрахаа Амарбаясгалан мэтийн бацаануудаар заалгахгүй. 
Тэгж ярьвал ямар мөнгөтэй, ямар царай зүстэй хотыг яаж хөгжүүлж, хэрхэн баяжуулж байгааг та нар энэ насандаа ч ухаарахгүй, мэдэв үү.
 
ХХАА-н сайд Р.Бурмаа
 
 
 
Хөөх энэ чинь ёстой аятайхан цэвэрхэн тос байна шүү дээ. Та нар яг өөрсдөө хийсэн нь үнэн юм уу. 
Оросоос оруулаад ирсэн юм биш биз. Би нэг жаахан улаан буудай оруулаад ирсэн чинь ёстой барьж идэх гэж байсан шүү дээ. Хүүе та нар өөрсдөө хийсэн юм бол сайддаа ганц хоёрыг бэлэглэнэ биз дээ.
 
Эх сурвалж:"Өглөөний сонин"

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх