Ямар айлын хүүхэд мөнгө авах вэ?

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 12 сар 21 ・ 3
Нийт хүүхдийн 85 хувьд хүүхдийн мөнгө олгогдоно

2012 оны 10 сараас Хүний хөгжлийн сангаас хишиг хувь болгон хүүхэд бүрт сар бүр 20 мянган төгрөг олгож эхэлсэн. Ирэх оноос хүүхдийн мөнгийг зөвхөн Монгол Улсын өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн 1-17 бүлэгт багтсан айл өрхийн 823 мянга гаруй хүүхдэд олгохоор шийдвэрлээд байгаа. Ингэхээр бүх хүүхдийн 85 хувь нь хүүхдийн мөнгө авч, үлдсэн 15 хувьд нь мөнгө олгогдохгүй гэсэн үг.

Нийгмийн халамж үйлчилгээний газраас нийт 712 мянган өрхийн 2.3 сая иргэнийг хамруулсан. Ингэхдээ өрх бүрт өдөр тутам, сарын хэрэглээнд суурилсан 1000 хүртэлх оноогоор үнэлгээ өгч, 20 бүлэгт хувааж эрэмбэлсэн байна. Тодруулбал, өрхүүдийн хэрэглээн дээр тулгуурлан жагсаалт хийсэн. Үүнд 1-17 бүлэгт зорилтот бүлэг, 18-20 бүлэгт амьжиргааны түвшин дээгүүр гэсэн өрхүүд багтах юм. 

               

Аль бүлэгт хамрагдсанаа хэрхэн мэдэх вэ ?

Дээрх бүлгийн алинд хамрагдсанаа мэдээгүй бол хороо, сум, дүүргийнхээ нийгмийн халамжийн хэлтэс, мэргэжилтэнд хандаж тодруулах боломжтой. Мөн амьжиргааны бүлгээ хүлээн зөвшөөрөхгүй, өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгаатай санал нийлэхгүй бол харъяа дүүргийнхээ нийгмийн халамж, үйлчилгээний төвд дахин өргөдөл гаргаж, өрхийн амьжиргаагаа нягтлуулах боломжтой.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 12 сар 22/

    Orchlon/ surguuliin huuhduud yaduusiin huuhduud manai surguulid ih oroh bolloo surguuliin tolboroo nemeech gej zahiraldaa handsan gesen yaria garsan .iim humuujiltei huuhduud bidnii ireedui mon gej uu.yadaj japan, solongoschuudaas suraa ch .ted huuhduudee mash zob humuujuuldeg.oros bolon tuunii dagu

    Хариулах
  • Зочин / 2015 12 сар 21/

    Үндсэн хуулийн цэцэд хандах хэрэгтэй хүүхдүүдийг баян хоосноор нь ялгаварлаж байна.

    Хариулах
  • Бааст / 2015 12 сар 21/

    Хөөрхий хүүхдүүд ямар хэл үг хийх биш. Харин хожим намайг ялгаварлаж байсан гээд эрхэмүүдийг шүүнэ дээ.

    Хариулах