Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 12 сар 21
・ 2
Б.Батхүү: Гацууртын ордыг шийдэхгүй бол Хан Ресурсын
Монгол Улс эдийн засгийн хямралыг хохирол багатайгаар давж гарах арга зам нь алтыг эдийн засгийн эргэлтэд оруулах явдал гэж гүйцэтгэх засгийн тэргүүн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр нэгэнтээ тодорхойлсон. Энэ дагуу Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай асуудал УИХ-ын байнгын хороодын хуралдааныг давж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэх үед УИХ-ын зарим гишүүн “Ноён” уулыг төрийн хамгаалалтад авах тухай санал гарснаар Гацууртын ордтой холбоотой асуудлууд хойшлоод байгаа билээ. Зарим намын бүлгүүд энэ асуудлыг гацааж, завсарлага нэртэй “амралт”-ыг удаа дараа авч байна. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон боловч МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай”, “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” хуулийн төслийг хамтад нь хэлэлцэх нь зүйтэй гэсэн үндэслэлээр ажлын гурав хоногийн завсарлага авснаар дахиад л хойшлууллаа. Тиймээс энэ удаагийн “Онцлох хуудас” булангаараа Гацууртын ордын эргэн тойронд юу болж байгаа талаар хөндлөө.
Б.БатхҮҮ: Гацууртын ордыг шийдэхгҮй бол Хан Ресурсын араас орж мэднэ
2015.12.08:
/Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга/
-Асуудлыг хурдан нэг тийш нь шийдэхгүй бол болохгүй болоод байна. Яагаад гэвэл, УИХ-аар “Гацуурт”-ын ордыг стратегийн ордод багтаачихсан. Харин хоёр дахь алхам нь төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох. Төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох асуудлыг өмнө нь хэлэлцсэн ч дэмжигдээгүй. Дэмжигдэхгүй байгаа нь янз бүрийн л шалтгаантай. Тухайн үед асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд Хүннүгийн үеийн булш, бунхныг хөндөх нь гэсэн зүйлийг УИХ-ын зарим гишүүд тавьсан нь дэмжигдэхгүй хойшлогдох гол шалтгаан болсон. Гэсэн хэдий ч Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан асуудлыг шат дараатайгаар судалж эхэлсэн. Маш тодорхой байдлаар хариу нь гарсан. Тодорхой хэлбэл, “Гацуурт”-ын орд хавьд эртний булш бунхан байхгүй байна гэдгийг тогтоочихсон шүү дээ. Хоёрдугаарт, энэ ордын талаар тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сентерра гоулд Монголиа” компанийн удирдлагатай хэлэлцээр хийсэн. Уулзалтын үр дүнд Ашигт малтмалын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд тодорхой шийдвэрүүд гарсан. Эхний ээлжинд “Сентерра гоулд Монголиа” компанитай хуулийн хүрээнд Монгол Улсын эзэмшиж болох 34 хувийг эзэмшихээр тохирсон. Бүр тодорхой хэлбэл, Монголын төр 34 хувь эзэмшихийг тусгай зөвшөөрөл эзэмшигч тал зөвшөөрсөн хэрэг. Мөн хэлэлцээрийн хүрээнд 34 хувийнхаа хэмжээнд төр хөрөнгө оруулалт хийж эрсдэл үүрэхгүйгээр тусгай төлбөр авах хувилбар яригдаж авахаар болсон. Өнөөдрийн байдлаар хэлэлцээрийн үр дүнд олборлолт, борлуулалт эхэллээ л бол ногдол ашгаа түрүүлж авч болохоор болсон. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг гурван хувиар нэмж авахаар тохиролцсон юм. Хэдийгээр төр 34 хувь эзэмшиж байгаа ч үйл ажиллагаанд нь оролцож, хамтарсан компани байгуулах шаардлагагүйгээр ирээдүйд авах ногдол ашгаа ажиллаж эхэлсэн өдрөөс нь аваад явах боломжийг бүрдүүллээ. ТЭЗҮ-д заасан 600 гаруй тэрбум төгрөгийн татварын орлого дээр гурван хувийн тусгай төлбөр нэмэгдэх юм. Ингэснээр Монголд ногдох ашиг эрс нэмэгдэнэ. Одоо УИХ шийдвэрээ гаргаж, асуудлыг нэг тийш нь болгох хэрэгтэй. Нэг бол хувь тохирч асуудлыг эцэслэн шийдээд, үйл ажиллагааг нь эхлүүлэх. Эсвэл энэ бол стратегийн орд биш, та нарыг ажиллуулахгүй гээд тухайн компанид нөхөн олговрыг нь өгөөд Монгол Улсаас гаргах. Ийм л хоёр гарц байна. Тэгэхгүйгээр яаж ч шийдэх нь тодорхой биш ингээд байгаад байх нь буруу.
Д.Цогбаатар: Монголын засгийн газрыг “дээрэмЧид” хэмээн зарлавал бид дэлхий нийтийн шившиг болно
2015.12.09:
/Уул уурхайн сайд асан Монгол Улсын Зөвлөх инженер, Техникийн ухааны доктор, профессор/
-Уул уурхай их онцлогтой салбар. Ер нь баялаггүй улс орон гэж үгүй. Гагцхүү байгаа баялгаа хэр зөв зохистой ашиглаж чадна тэр хэрээрээ хөгждөг. Гэтэл яам, Тамгын газарт улстөрчдийн шахааны, мэргэжлийн бус хүмүүс олноор ажиллах болсон ч салбарын нэр хүндийг шороотой хутгаснаас өөрцгүй болгосон. Үүнтэй зэрэгцээд улс төрийн намууд ард түмнээс сайн нэр олохын тулд уул уурхайгаас олсон ашгаа зүй бус нийгмийн халамжийн чиглэлийн үйлчилгээнд ус адил цацаж орхисныг та бүхэн мэдэж байгаа. Иргэд сул орж ирсэн мөнгийг зүгээр л хоол болгоод хоолой руугаа явуулж орхисон учраас үнэ цэнэ гэж алга. Тэгэх ёсгүй байсан юм. Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт зайлшгүй хэрэгтэй. Гагцхүү хөрөнгө оруулах орчин нь тогтвортой, удаан хугацааных байх ёстой. Би энэ салбарт 30 гаруй жил ажиллаж, салбарын сайдын албыг хашсан. Би гадаад танилууддаа “Та нар монголд хөрөнгө оруулаач” гэхээр “Бидэнд татгалзах зүйл огт алга. Гол нь танай Засгийн газар дээрэмчид болсон байна. Тиймээс дээрэмчдэд хөрөнгөө алдаж болохгүй биз дээ” гэдэг юм. Энэ чинь нэг юм хэлээд байгаа биз бас шигшигтэй зүйл. Тухайн үед Гадаадын хөрөнгө оруулах тухай, Ашигт малтмалын тухай гээд ямарч хууль байгаагүй. Гэтэл хууль бий болчихлоо. Ийм сайхан, бололцоотой үед зөв авч явбал сайхан байна аа. Бидний үед гадаад хөрөнгө оруулалтын талаар мэдлэггүй, Итгэлт баяны ярьдгаар ичмээр дамшиг даа гэдэг шиг л явдаг байлаа. Тэгэхээр Гацууртын ордыг эргэлтэд оруулах нь зөв. Үнэхээр тэр орд газарт Хүннүгийн үеийн булш бунхан байгаа бол хамаа алга. Гэтэл 70 км-ийн зайтай гээ биз дээ. Тиймээс эргэлтэд оруулал даа. Ашиглалтад оруулна гэдэг Монгол Улсад хөрөнгө орж ирнэ гэсэн үг. Хамгийн гол нь Сентерра гоулдтай байгуулах гэрээн дээрээ төр анхаарлаа хандуулах ёстой. Манайхны алдаа бол томоохон төсөл хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийг томилохдоо салбараа мэддэггүй, туршлагагүй хүмүүсийг оруулдаг явдал юм. Мөн хүнцэл нинжа нарын буруутай үйл ажиллагаатай холбоотойгоор илэрсэн зүйл. Үйлдвэрлэлийн аргаар хүнцлийг зохих норм, дүрмийнх нь дагуу ашиглахад ямарч асуудал гарахгүй. Уул уурхай ч ялгаагүй технологийнхоо дагуу ажиллабал ямар ч аюулгүй бодис.
Мандалчууд Гацууртын ордыг эргэлтэд оруулж, Ноён уулаа нинжагийн савраас салгаж өгөхийг төрөөс хүслээ
Б.Дашбал: ХҮнцэл хортой хэдий Ч саармагжуулж, аюулгҮй болгож болдог бодис
2015.12.10
/УУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн/
-Хүнцэл гэх химийн бодисыг өнгөрсөн хугацаанд бүхий л талаар судлахыг хичээлээ. Учир нь асуудлыг баримт, нотолгоон дээр тулгуурлаж ярьж мэдээлэхгүй бол хэн дуртай хүний хэлсэн ярьснаар хандаж болохгүй л дээ. Тэгэхээр хүнцэл гэдэг бол мэдээж хэрэг аюултай хор. Бүр зарим нь “Хаан хор” ч гэж тодорхойлсон байсан. Гэхдээ хүнцэл нь байгаль дээр дан ба нэгдлийн байдлаар тохиолдох бөгөөд түүнийг агуулсан 200 эрдэс байдаг. Гацууртын ордод байгаа хүнцэл гэдэг нь арсенопирит буюу төмөр, хүхэртэй нэгдсэн байдлаар оршдог нь нотлогдсон. Ингэж бусад эрдэстэй нэгдэл байдлаар оршиж байгаа тохиолдолд байгаль орчин, хүн амд сөргөөр нөлөөлөхгүй. Энэ нь Аs5-Н+ буюу ханасан валенттай хүнцэл гэж Геологийн төв лаборатори, ШУА-ийн Газарзүйн хүрээлэн, ШУТИС, МУИС-ийн багш эрдэмтэд судалгааныхаа ажлын үр дүн, мөн тус ордод хийсэн геохимийн ажлын тайланг дүгнэж хэлээд байгаа юм. Ер нь хүнцэл нь галт уулын гаралтай буюу гидротермаль чулуулагт агуулагддаг гэдгийг хэлэх ёстой.Гацууртын ордын арсенопирит нь 190-330 сая жилийн насжилттай гэж тогтоогдсон. ОХУ, Швед, Норвеги, Япон, Канад, АНУ, Франц зэрэг оронд хүнцэл нь зэс, цагаан тугалга, алт зэрэг металлуудтай нэгдсэн байдлаар томоохон ордуудыг үүсгэсэн байх нь бий. Гацууртын тусгай зөвшөөрөл бүхий талбайд 1900-аад оны эхээр “Монголор” нийгэмлэг, 1990 оны үед “Гацуурт”, “Гурван гол” зэрэг компаниуд алтны шороон ордыг нь олборлосон байдаг. Хэрэв хүнцлийн хэмжээ Ш.Пүрэвсүрэн докторын яриад байгаа шиг байсан бол хүн, мал амьдрах аргагүй, гамшгийн бүс газар байх байсан болов уу. “Сентерра гоулд Монголиа” ХХК тус талбайд 2005 оноос алтны үндсэн ордын хайгуул хийж, ТЭЗҮ-г 2008 онд батлуулсан. Мөн онд Байгаль орчны нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ, 2009 онд Байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ зэргийг батлуулж, ашиглалт явуулахад бэлэн болгоод байгаа орд юм. 2009 онд “урт нэр”-тэй хууль батлагдаж тусгай зөвшөөрөл нь хориглосон бүсэд орсноор эдийн засгийн эргэлтэд орох боломжгүй болж өдийг хүрсэн байдаг юм. Тиймээс энэ их ажлууд хийгдэж байх тэр үед энэ хүмүүс энэ тухай ярихгүй юу хийж байсан юм бэ. Одоо Засгийн газраас ажил хийх гээд УИХ-д оруулахаар энд тэнд хэн нэгэн гарч ирээд янз янзын шинжлэх ухааны үндэслэлгүй юм яриад олон түмнийг төөрөгдүүлээд, талцуулаад байх нь хэнд ашигтай юм бол. Нөгөө гүйх нохойд... гэдэг л болоод байна. Зарим хүмүүс бичиж ярьж байгаадаа хариуцлагатай хандмаар юм. Бороогийн уурхайд ч мөн хүнцэл байж л байсан. Тус уурхайд алтыг баяжуулан ялгаж авах явцад хүнцлийг хоргүйжүүлэх ажлыг манай улсын нэртэй эрдэмтэд, судлаачид тусгай хөтөлбөрийн дагуу олон улсын стандартад нийцүүлэн хийж байгаа
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.