Улаанбаатарт цас орно

Нийгэм ・Нийтэлсэн: Хөхөө 2015 12 сар 22

 

Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ, бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 29-31 хэм , бусад хэсгээр 21-23 хэм, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна.

Энэ сарын 23-27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөр:

23,24-нд нутгийн хойд хэсгээр, 25,26-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 23-25-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 28-33 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. 25,26-нд нутгийн баруун хэсгээр өдөртөө хүйтний эрч суларна. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх