“Худалдагдсан” Р.Жигжид сайдын хууль бус лиценз олголт ил боллоо

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 12 сар 22 ・ 3

...Жигжид огцор, Жигжид огцор, Жигжид огцор. Энэ бол идэр ес эхэлсэн өвлийн хахир хүйтэнтэй зэрэгцсэн жагсагчдын дуу хоолой. Тэд Уул уурхайн сайд Р.Жигжидийн хууль бус лиценз олголтыг эсэргүүцэж ийнхүү Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд улс төрийн суулт зарлаж, төрийн өндөрлөгүүд үгээ сонсгож байгаа нь энэ.

"Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл" ТББ-аас зарласан энэхүү суултын үеэр иргэдийн гарын үсгийг цуглуулж байсан юм. Өөрөөр хэлбэл, Хэнтий аймгийн Батширээт суманд Онон голын сав ойн сан бүхий газарт ашиглалтын тусгай зөвшөөрлийг Урт нэртэй хууль зөрчин Уул уурхайн яам, Ашигт малтмалын газраас лиценз олгосонд гол учир байгаа аж. Тиймээс тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар иргэний нийгмийн байгууллагынхан энэ өдрүүдэд хүчтэй эсэргүүцэл илэрхийлэн байгаль орчноо аврахаар Уул уурхайн сайд Р.Жигжидийг огцрохыг шаардаж байв. "Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл" ТББ-ынхан тусгай зөвшөөрлийг цуцлуулах болон Уул уурхайн сайд Р.Жигжидийг огцруулах шаардлагаа ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүлжээ. Суултын үеэр "Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл" ТББ-ын тэргүүн Т.Бээжингээр зарим зүйлийг тодрууллаа.

 

 

-Р.Жигжид сайдыг огцрохыг шаардаж, суулт зарлалаа. Тэгэхээр Онон голын сав газарт хэчнээн хэмжээний га талбай бүхий газрыг ашиглуулахаар лиценз олгосон юм бол?

-Бид Бурхан Халдун уулнаас эх авч урсдаг Онон голын хөвөөнд 772 га газрыг ашиглуулахаар гадаадын коппанид хууль бусаар лиценз олгосныг эсэргүүцэж байгаа. Мөн Урт нэртэй хуулийг зөрчөөд 2015 оны наймдугаар сард лиценз олгосон. Энэ бүхэн Уул уурхайн сайд Р.Жигжидийг огцруулах хангалттай үндэслэл.

-Бурхан Халдун уул ЮНЕСКО-д бүртгэлтэй. Гэтэл эхээс нь урсдаг голын хөвөөнд уул уурхайн компанийг үйл ажиллагаа явуулах эрх өгч байгаа нь хэр оновчтой юм бэ?

-Онон гол цианид натриар хордох юм бол Анар мөрөн ч бохирдно.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • ХАХАХАХА / 2015 12 сар 22/

    ХЭХЭХЭ ТАРГАН ТАРГАН БАНДГАР БАНДГАР ЭХ ОРОНЧИД ЮМ БИЗДЭЭ МУУСАЙН ЗҮСЭЭ ХУВИЛГАСАН ХАЛААСНЫ ХУЛГАЙЧИД

    Хариулах
  • Зочин / 2015 12 сар 22/

    telebiziin nuuriig olon jil shirlesen tor zasgiig zaidalj tsetsen mergenii durd toglogsodiig hog ruu hay.

    Хариулах
  • Зочин / 2015 12 сар 22/

    JIGJID ogtsrood nemer bolohgui.buurai hogjiltei oron gej baidaggui,buruu udirdlagatai oron gej baidag ,suuliin 25 jil buruu udirdsan oligarhijsan namuudiig hogiin saband hay,yugii in hairladag yum.uul uurhai mongo baylag hogjild hurgedeggui yum.zob udirdlaga menejment hogjil ruu hotoldog yum.tiim hu

    Хариулах