Л.Пүрэвбаатар даргын үнэтэй суудал хоёр улсын харилцаанд сэв суулгах нь

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 12 сар 23 ・ 3
olloo_mn_1450831170_tz1

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Улаанбаатар төмөр зам”-ын дарга Л.Пүрэвбаатарт хариуцлага тооцож өгөхийг хүссэн албан бичгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Зам тээврийн сайд М.Зоригт нарт хүргүүлсэн. Тэрбээр УБТЗ-ын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатар нь төмөр замын хувьцааг Хятадад зарах тухай ярьж байгаа нь хоёр улсын яриа хэлэлцээрт сөргөөр нөлөөлж буйг дурдсан юм.  УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн  хувьцааг Хятадад шилжүүлэх шийдвэр Засгийн газраас гараагүй. Гэтэл Л.Пүрэвбаатар Оросын талд төмөр замын зарим хувьцааг Хятадад шилжүүлэхээр яриа хийж байгааг мэдэгдсэн байна. Энэ нь УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн өмч хөрөнгийг шийдвэрлэх хоёр улсын яриа хэлэлцээг гацаагаад байгаа аж. Тиймээс УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатарын энэ үйлдлийг анхаарч, арга хэмжээ авахыг Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг болон салбарын сайд М.Зоригт нараас хүссэн юм. Харин үүний дараа УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар мэдээлэл хийж байр сууриа илэрхийлсэн юм.

 

Тэрбээр “Би компанийн ерөнхий захирал биш, төмөр замын дарга. Хувьцааны асуудал надад ямар ч хамаагүй. Миний нэрээр хоёр орны найрамдалт харилцааг сэвтүүлэх ажил хийж байх шиг байна. Хятадад хувьцаагаа өгөх гэж байна гэх ойлголтын зөрүүтэй асуудал гарч байх шиг байна. Яаж ч бодсон төмөр замын дарга хувьцааг шилжүүлэхгүй шүү дээ. Засгийн газар хооронд хэлэлцэх асуудал. Би Хятадын талд юу ч санал болгоогүй. Надад гадаад дотоод гэрээ хэлэлцээр хийж явах ямар ч шаардлага байхгүй. Д.Пүрэвсүрэн сайд надад хариуцлага тооцох тухай албан бичгийг Засгийн газрын тэргүүн болон салбарын сайдад хүргүүлсэн байна билээ. Тиймээс хувьцааны асуудлаар хаанаас, хэнээс ямар хариуцлага хүлээх ёстойгоо ойлгохгүй байна” гэж мэдэгдсэн юм.

Тэгвэл өчигдөр ЗТЯ-ны сайд М.Зоригт өөрийн байр сууриа ийнхүү илэрхийлж уг асуудлаар “Оросын зам” НХН-ийн Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх “УБТЗ” ХНН- ийн Ерөнхий хорооны дарга Морозов, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн Ерөнхий хорооны орлогч Г.Ганболд, Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж нарт хандан албан бичиг илгээсэн байна.

Тэрбээр уг албан бичигтээ “Л.Пүрэвбаатарыг хариуцлагагүй мэдэгдэл хийсэн учраас түүнд хариуцлага тооцох ёстой” хэмээн дурьджээ. Ямартай ч салбарын сайд нь нэр бүхий хүмүүст заавал ч үгүй Л.Пүрэвбаатарт хариуцлага тооц гэх үүргийг өгчихлөө. Тэгэхээр дээрх нэр бүхий хүмүүсийн хэн нь худлаа ярьж хэн нь үнэн яриад байгааг уншигчид бид аль ч өнцгөөс нь харсан ойлгомжгүй байгаа юм.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • за / 2015 12 сар 23/

    Үхсэний чинь Зоригт энэ юу мэдэх юм женко ТЗ аас болж үхэх гэж байгаа юм

    Хариулах
  • Golomt / 2015 12 сар 23/

    Purevbaatar gedeg hund iim medel baihgui bol ene hun tiim zuil yarih yy? ene bol ard irged yaj huleej avah bol gej Zorigtiin hiij baigaa tyrshilt

    Хариулах
  • Сүрэн / 2015 12 сар 23/

    хувьцаа зарах эрх мэдэл хэнд бна тэр хүн л ийм мэдээлэл тараах нь ойлгомжтой

    1
    Хариулах