Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 12 сар 24

Сууц өмчлөгчдийн холбоо/СӨХ/-той асуудал маш ихээр гардаг. Оршин суугчдын тав тухтай байдлыг ханган ажиллаж чаддаггүй мөртлөө элдэв төрлийн мөнгө авдаг гээд СӨХ-ийн тойрсон асуудал мундахгүй.
Түүнчлэн шинээр ашиглалтанд орж байгаа орон сууцны хорооллууд иргэд оршин суугчдын саналыг авч хэлэлцэлгүй СӨХ байгуулж мөнгө төгрөг нэхдэг явдал газар авсаар байна.
Үүнийг авч хэлэлцэж, зохицуулах газар байхгүй нь улам бүр даамжруулсаар байгаа юм. Энэ асуудлаар 11-11 төвд иргэдийн гомдол ихээр ирдэг аж.
Суугчдын амгалан тайван амьдрал, эрх ашиг зөрчигдөж эхэллээ. 2015 оны 12 дугаар сар 22-ноос эхлэн “Дөлгөөн -9” СӨХ-ийн дарга, “Цамхаг” конштракшинтай нийлж БГД-ийн 1-р хорооны арктай шар байрны цахилгаан шатыг хааж, айлуудын эрхийг ноцтой зөрчлөө.
Цахилгаан шатаар 4 давхраас дээшхи айлууд үйлчлүүлдэг. Харин СӨХ-ийн гаргасан жагсаалтанд байгаа манай байрны мөнгөө төлөөгүй айлууд ихэнх нь дөрвөөс доошхи давхрын айлууд байна. Энэ нь тэр мөнгөө төлөөгүй айлуудад шийтгэл болж чадах уу? СӨХ-ийн мөнгө өгөөгүй айлын өмнөөс төлсөн айл нь хохироод үлдэх үү? Энэ хаашаа янзын шийтгэл вэ? Ухаалаг шийдвэр мөн үү?
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.