Монгол бүсгүйчүүд Солонгос эрийн өвөрт орохын тулд ийм гэрээ байгуулж байна!

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 12 сар 26 ・ 11
 
Монгол Улсын Гэр бүлийн тухай хуульд 18 нас хүрсэн иргэний гаднын хүнтэй гэр бүл болох эрхийг хуульчлан заасан байдаг.

Гэвч  хуулийг батлах үед зуучлалын гэрлэлт гэсэн ойлголт байгаагүй юм. Орчин үед бол зуучлалын гэрлэлт газар авсан. Гадаад харилцааны яамнаас мэдээлснээр 2000 оноос хойш манай 3355 иргэн гадаадынхантай амьдарлаа холбосон байдаг гэнэ. Эндээс 2238 нь Солонгос хүнтэй гэрлэсэн байдаг. Гадаад хүнтэй гэж бүл болж байгаа хүмүүсийн 90 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлдэг гэнэ. Эндээс 65 хувь нь Солонгос эрчүүдийг сонгосон байдаг гэх тоо баримт байгаа юм.  Албан бус тоогоор жилдээ  800 гаруй Монголын охид бүсгүйчүүд Солонгос улсад бэр очдог гэсэн мэдээлэл бий. Сүүлийн таван жилд манай 200 орчим иргэн Монголын харъяатаас гарч БНСУ-ын харъяат болсон байдаг байна. Манай улсад зуучлалын гэрлэлт цэцэглэх өнгө аястай байгаа. Ядуу буурай улсад энэ гэрлэлт нь хөгждөг гэж хэлж болно. Хяналтгүй байдгаас болоод Солонгосчуудтай гэр бүл болсон Монгол охид бүсгүйчүүдийн олонх нь зовж , шаналдаг байх нь. Харин БНСУ-ын Гэр бүлийн тухай хуульд зуучлалын гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Хоёр улсын хоорондын хуулийн зөрүүтэй  байдлаас болоод  тус улсад ажиллаж амьдарч байгаа Монгол бэрүүдийн эрх ашиг хохироход хүрч байгаа юм. НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллагууд хамтран `Хүн худалдах гэмт хэрэг ба охид, эмэгтэйчүүдийн бэлгийн мөлжлөг` судалгаа хийсэн байдаг.  Энэ судалгаанд оролцсон бүсгүйчүүдийн ихэнх нь Солонгос хүнтэй гэрлэсэндээ харамсаж байгаагаа, зовж шаналж явдагаа илэрхийлсэн байдаг юм.

 

Монгол охид, бүсгүйчүүд Солонгос эртэй гэрлэхдээ ямар гэрээ байгуулж байна вэ?
Өнөөдрийг хүртэл манай нийгэмд харийн хүнтэй, тэр дундаа Солонгосчуудтай гэр бүл болохыг хүссэн охид бүсгүйчүүд байсаар л байна. Тэд Солонгосчуудтай гэр бүл болохын тулд зуучлалаар зураг хөрөгөө авахуулж, бичлэг хийлгэж харийнханы өмнө нүцгэлсээр л байна. “Хүйсийн тэгш эрхийн төв” ТББ Солонгос эртэй гэр бүл болсон , Солонгосоос зугтаж, оргож байж эх орондоо ирсэн хэд хэдэн охид, бүсгүйүчүүдийн эрхийг хамгаалан ажилласан байдаг. Гэтэл тэд Солонгос эрийг сонгож тус улс руу явахдаа ямар гэрээ байгуулдагаа тус төвийнхөнд үзүүлсэн байгаа юм. Гэрээг уншихад ямар ч эрүүл ухаантай хүн зөвшөөрч гарын үсэг зурахааргүй юм билээ. Харин манай Монгол бүсгүйчүүд тус гэрээг уншихгүйгээр гарын үсгээ зурж Солонгос эрийн өвөрт орсон нь элбэг байдаг байх нь. Өөрөөр хэлбэл харийн хүний эхнэр болж, улс орон, ах дүү хамаатан садан, найз нөхөд, элэг нэгт Монголчуудаа орхиод явж байгаа хэрнээ, яг ямар гэрээн дээр , ямар зүйл заалтыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж байгаагаа “анзаарахгүй”, “тоохгүй” гарын үсэг зурж байгаа нь арай л дэндүү гэнэн хатуухан хэлэхэд “ТЭНЭГ” байгааг нь баталж байна. Уншигч та Монгол охид , хүүхнүүдийн Солонгос эрийн гэргий болохдоо ямар гэрээ байгуулж, ямар гэрээг хүлээн зөвшөөрч явдгийг уншаад өөрийн эрхгүй дээрх дүгнэлтийг хийх байх.
Гэрээг бүрэн эхээр нь нийтэллээ
ОЛОН УЛСЫН ТАНИЛЦУУЛАХ АЛБААР ЗУУЧЛУУЛАН ГЭРЛЭЖ БУЙ ЭМЭГТЭЙТЭЙ БАЙГУУЛАХ ГЭРЭЭ
20… оны … сарын … өдөрЭнэхүү гэрээг нэг талаас …………………….. төлөөлөн …………. нөгөө талаас ……………….. оршин суух ………………. иргэний үнэмлэхтэй ………………….. регистрийн дугаартай ……………………… нар нь 200… оны … сарын …-ны өдөр харилцан тохирч дараах нөхцөлөөр байгуулж байна. Монгол улсын иргэн ……… овогтой ……………. нь БНСУ-ын иргэн …………………..-тэй өөрийн хүсэлтээр гэрлэж буй тул доорх заалтуудыг зөвшөөрсөн болно.
Үүнд: 1. БНСУ-ын нутаг дэвсгэр дээр амьдарч эхэлсэн өдрөөс БНСУ-ын хууль үйлчилнэ.
2. БНСУ-ын иргэн …………………….-тэй гэрлэсэн тохиолдолд солонгос эмэгтэйн ёс жаягийг дагаж, БНСУ-ын зан заншлыг хүндэтгэн сахин биелүүлнэ.
3. Гэр бүлийнхээ өмнө гэргийн ёсоор гэр бүл, гэр орноо авч явж үр хүүхдээ халамжлан хүмүүжүүлнэ.
4. Зочин гийчин угтаж, шашны болон баяр ёслолын бусад арга хэмжээнд оролцох болно
5. Өөрийн нөхрийг ажилдаа явахад нь өглөөний хоол ундыг бэлдэж, сэтгэл санааны дэм үзүүлнэ.
6. Нөхрөө орой ажлаас ирэхэд нь угтан, цэвэр цэмцгэр тохьтой орчинг бүрдүүлнэ.
7. Нөхрийн зөвшөөрөлгүйгээр жирэмслэлтээс хамгаалах хэрэгслүүд хэрэглэхгүй байх болно /Эм уух, спираль тавиулах гэх зэрэг/
8. Нөхрийн зөвшөөрөлгүйгээр гадуур хонохыг хориглоно.
9. Нөхрөөсөө 3 сарын дотор их хэмжээний мөнгө нэхэж дарамтлахгүй байна.
10. Монгол дахь гэрийнхэнтэйгээ байнга холбоотой байх болно. /Утсаар ярих гэх мэт/
11. Монголд байгаа гэр бүлийн хүмүүсээс Солонгост урих эрхтэй.
12. Гэрлэсэн эмэгтэй гэрээсээ оргон зугтаасан тохиолдолд батлан даагч нь Олон улсын танилцуулах албанд 5000 ам.долларын торгууль төлөх болно.
13. Гэр бүл болсны дараа нөхрийн буруутай үйлдлээс гэр бүл салахад хүрвэл нөхрийн зүгээс тодорхой хэмжээний төлбөр гаргуулж төлүүлнэ.Гэрээг хүлээн зөвшөөрсөн.1. Монгол улсын иргэн ……………………… /эхнэр/2. ………………………………….. /эхнэрийн талаас, эхнэрийн юу болох/
ОЛОН УЛСЫН ХУРИМЫН ГЭРЭЭ  Нөхөр: ………………………Хаяг: ……………………..Эхнэр: ……………………..Хаяг: ………………………..Дээрх хоёр хүний Олон улсын хуримын дагуу доорх гэрээг хийж байна.
1. Нөхөр …………… , эхнэр ……………….. нь гэр бүл болох хүсэлтийн үндсэн дээр худал зүйлгүйгээр мэдэгдэх, хэрэв аль нэг тал нь худал хэлэх, санаатайгаар нуух, онцлох шалтгаангүйгээр салах хүсэлт гаргавал нөгөө талдаа 10.000 ам.доллар төлнө.
2. Эхнэр нь нөхөртөө үнэнч бус байдал гарган нөхрийн зөвшөөрөлгүйгээр жирэмслэхээс татгалзаж болохгүй ба хэрэв ийм тохиолдол гарвал гэрлэлтийг цуцална.
3. Нөхөр ……………, эхнэр ………………. нь хурим хийхэд шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлж хуримыг зуучилж буй байгууллага нь гэрлэлт бүртгэлийн албанд өгч гэрлэлтийг бүртгүүлнэ.
4. Эхнэр болон нөхөр нь эрүүл мэндийн талаар нуух, хоорондоо хуурмаг зүйл байхгүй байх.
5. Сүй тавьсны дараа цуцлах боломж байхгүй. Хэрэв цуцлах тохиолдолд сүйг цуцлах хүсэлт гаргаж буй тал нь сүйн зардалд 2000 ам.долларыг зуучилж буй байгууллагад нөхөн төлнө.
6. Нөхөр болон эхнэр нь Монголд гэрлэлт баталсны дараа аль нэг тал нь салах хүсэлт гаргах тохиолдолд зуучилж байгаа байгууллагад 4000 ам.доллар нөхөн төлнө.
7. Эхнэр нь нөхрийн зөвшөөрсний үндсэн дээр ажил хийж болно.
8. Нөхөр нь хуримласны дараа архи хэтрүүлэн хэрэглэх ба эхнэртэйгээ зүй бусаар харьцах, гар хүрэхийг хориглоно.
9. Нөхөр нь эхнэрээ гэрийн хорионд байлгахыг хориглоно.
10. Эхнэр нь архи хэтрүүлэн хэрэглэх ба тамхи татаж болохгүй.
11. Уг гэрээ нь хийсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.
12. Эхнэр болон нөхөр, Солонгосын зуучилж буй байгууллага нь уг гэрээг тус тус нэг хувь үйлдэн авна. Нөхрийн нэр: …………..Эхнэрийн нэр: ………………..1. Эхнэрийн батлан даагч: …………………Хаяг: Утас: Үнэмлэхний дугаар:2. Нөхрийн батлан даагч: …………………..Хаяг: Утас:Үнэмлэхний дугаар:200… оны … сарын …. өдөр
ГЭРЛЭЛТИЙН ГЭРЭЭ Нөхрийн нэр: Эхнэрийн нэр:Эхнэр нь Солонгост ирсний дараа хууль бусаар ажилд орох, оргон зугтах, салах, салахыг шаардах тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээнэ.
Сэтгүүлчийн үг:
Солонгосчууд манай Монгол охид , хүүхнүүдтэй ийм гэрээ байгуулж байж өвөртөө оруулж байна. Ийм зүйл заалттай гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулаад Солонгосыг зорьж байгаа охид, эмэгтэйчүүдийг яалтай ч билээ.  Уучлаарай, явж явж энэ бол Монгол төрийн эмгэнэл. Энэ бол Монгол Улсын эрх баригчид, эрхэм төрийн түшээд арчаагүй, амин хувиа тэргүүн эгнээнд тавьж, ардаа дараа дараагийн эгнээнд байрлуулдагийн баталгаа.  Ядуу буурай улс оронд, төр нь түмнээ тоодоггүй улс оронд зуучлалын гэрлэлт цэцэглэн хөгждөг юм. Хүнээ баялаг гэж харж чаддаггүй, хүн ардаа хамгаалж, хайрлаж чаддаггүй төртэй улс орны иргэд ийм замаар бусдын тоглоом, бас золиос болдог юм. Монголчууд бид цөөхүүлхэнээ, хэзээ бид төр засгийнхаа хайр ивээлд багтаж, Монгол хүн үнэ цэнэтэй, улс орондоо хэрэгтэй болох юм бэ? Яг үнэндээ хичнээн сайхан Монгол охид, хүүхнүүд, залуус харийн улсад ийм бас өөр байдлаар шаналж зовж яваа бол? Мэдэх хүн байхгүй гэдгийг мэргэн түргэнээс асуултгүй ээ, бид өөрсдөө мэдэрч байна… Хайран МОНГОЛЧУУД…
Ж.Батхишиг

bolod.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

11 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 01 сар 04/

    Хүн ам цөөтэй Монгол улсын охид бүсгүйчүүд харь оронд сайхан амьдрах гэж л яваа байх. Би тэднийг өрөвдөж байна. Солонгост монгол эмэгтэйг боол үздэг сэтгэхүй байдаг гэж олон жил тэнд амьдарсан хүнээс сонссон. Солонгосчуудын боол болох тавилантай бол явахаас яахав.

    Хариулах
  • Зочин / 2015 12 сар 28/

    dajguil geree bnadag manai mongolchuud ch gesen iim geree hiigeed gerlej baival taarna. ali ali taldaa ehner nuhriin es bie bienee uneleh unelemj aldagdaad, ger bul salalt, huuhed unchirult, yadarsan gants bie etseg ehchuud nemegeed bga ene ued...

    Хариулах
  • Зочин / 2015 12 сар 28/

    dandaa l iim teneg yum bichij humuusiin tolgoig erguulj baih yum solongos huntei suugaad sain saikhan amidarch bga humuus zunduu l bnashdee. odoo chini dayarchilagdasn niigem shdee.

    Хариулах
  • Зочин / 2015 12 сар 27/

    монголын харьяатаас хасах хэрэгтэй

    Хариулах
  • Зочин / 2015 12 сар 27/

    mongol uls huuhnii iluudeltei

    Хариулах
  • Зочин / 2015 12 сар 27/

    ediin shunaltai geheesee uridaar niigmiin hund hetsuu nohtsol baidal ni davamgailj baigaa baihaa,manaid humuusee hamgaalsan dorvitoi bodlogo alga baina shtee,deer ni manai ohid huuhnuud maani denduu uhamsargui teneg baina uudaa,tseregt tataj humuujuuleh heregtei

    Хариулах
  • хатуу хууль хяналт хэрэгтэй / 2015 12 сар 27/

    Энэ бол ядуудаа биш сэтгэлгүйдээ,шуналтайдаа,толгойгоороо биш тонтгор бөгсөөрөө амьдрах арчаагаа алдсан арга,харин төр засгийн хувьд бол тэвчиж болохгүй дутагдал,нэр хөөцөлдөж,хүний эрх гэдэг нэрийн дор толгойгоороо хөл,хөлөөрөө толгой хийсэний батлагаа.

    Хариулах
  • к к к / 2015 12 сар 27/

    Солонгосчуудад нэг талаараа баярлах хэрэгтэй. Учир нь тэд хормой донтой, хөрөнгийн шуналтай хэсгээс Монгол орныг тодорхой хэмжээнд цэвэрлэж байгаа юм! Нэг ёсондоо Манж маягаар ...

    Хариулах
  • Mongol zaluuchuud mulguu / 2015 12 сар 26/

    Yun shunaltai daa yavsan gej door neg nohor erguuteed baigaa yum. Mongol zaluuchuud chin arhi uudag archaagui. Dandaas hunees mongo salgaj huneer tejeelgedeg biz dee. Namaig erguuldeg zaluuchuud dandaa nadaas yum avdag baisan. Manai hurgenuud mongolchuud. Bugd oroh orongui oochih aygagui dandaa mana

    1
    Хариулах
  • Зочин / 2015 12 сар 26/

    tiim muu geree bish baina,mongolchuud bid ch gesen hoorondoo geree hiij siij baih heregtei baina,suudag daraa ni saldag ,etsest ni huuhed hohirdog,huuliin daguu huuhdiig hamgaalah geree zaaltiig todorhoi ,hatuu shiidej egeh heregtei baina,ehiig bish huuhed hamgaalah geree heregtei baina shuu erh med

    Хариулах
  • Зочин / 2015 12 сар 26/

    манай охид хүүхнүүд эдийн их шуналтай учраас монгол залуучуудаа тоохгүй явж байгаа юм хохь чинь гэдэг үг таарна сиймхий ч гэсэн гэр минь сэгсгэр ч гэсэн ээж минь гэж байдаг даа ажил бол олдоно өөрсдөө голоод амар хялбар мөнгө хайгаад тэр ер нь энэ хүмүүсийг эргэж монгол улсад бүртгэхгүй байх хэрэгтэ

    1
    Хариулах