2015 оны шилдгийн шилдэг тамирчин С.Батцэцэгийн тухай 24 баримт

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 12 сар 26 ・ 4

 

2015 оны спортын шилдгүүдийг шалгаруулдаг "Бөртэ чоно" шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өчигдөр болж өнгөрлөө. Ингээд 2015 оны Бөртэ чоно наадмын шилдгийн шилдэг тамирчнаар дэлхийн хошой аварга, мөнгөн медальт, олимпийн хүрэл медальт Соронзонболдын Батцэцэг тодорлоо. С.Батцэцэг "Дасгалжуулагч нар, спортын сэтгүүлч нарт баярлалаа. Рио 2016 олимпийн наадамд Монголын тамирчид олуулаа медаль авах болно оо. Үргэлж дэмжиж явдаг та бүхэндээ баяртай байна" гэв. Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж С.Батцэцэгт шилдгийн шилдгийнх нь цомыг гардуулан өгч "Энэ жил С.Батцэцэг маш сайн байсан. Бөртэ чоно наадмын шилдгээр тодрох нь гарцаагүй байсан. С.Батцэцэг дэлхийн аваргын хошой алтан медальтай болсон. Олимпийн аварга болох бүрэн боломж бий. Монгол Улсад олимп, дэлхийн аварга болсон хүн одоогоор байхгүй чамд боломж байгаа шүү" гэж хэлээд амжилт хүссэн юм. 

 

Ингээд С.Батцэцэгийн тухай 24 баримтыг хүргэж байна.

 

1. Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Ласвегас хотод болж өнгөрсөн. Тэгвэл тус тэмцээний эмэгтэйчүүдийн 63кг-д зодоглосон С.Батцэцэг аваргын төлөөх барилдаанд Залуучуудын ДАШТ-ий хошой алтан медальтай Японы Рисако Кавайг цэвэр ялж алтан медаль хүртсэн. Тэрээр ийнхүү дэлхийн хошой алтан медальтан болсон юм.


2. С.Батцэцэгийн хувьд дэлхийн алт, мөнгөн медаль хүртээд байсан бөгөөд Лондонгийн олимпийн хүрэл медальтай манай улсын шилдэг тамирчин юм.


3. Соронзонболдын Батцэцэг 1990 оны гуравдугаар сарын 11-нд төрсөн. 


4. Таван хүүхэдтэй айлын дөрөв дэх охин. Мал маллаж хөдөө өссөн. 


5. Архангай аймгийн Хашаат сумын Хөтөл ус гэдэг газрын унаган хүүхэд. 

 

6.Олимпийн хүрэл медальт, Дэлхийн аварга, гавьяат тамирчны төрсөн гэр, төрүүлж өсгөсөн аав ээж, эмээ өвөө нь эгэл жирийн л монгол айл. “Хөтөл ус”-д одоо ч түүнийн аав ээж, өвөө эмээ малаа маллан амьдардаг. 


7.Түүнийг ээжтэйгээ дэндүү адилхан гэж хүмүүс ярьдаг.  


8. Багаасаа чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлсэн ба түүнийг бөхийн спортод дунд сургуулийн биеийн тамирын багш нь хөтлөн оруулжээ.  
 

9. Арван жилд байхын хөдөлгөөнтэй сахилгагүй, болох бүтэхгүй зүйл сэдэж, сэтгэдэг сурагч байжээ. Бас тийм ч сурлага сайтай хүүхэд байгаагүй гэдэг. 


10. С.Батцэцэгийн нагац ах нь сумын заан Нарангэрэл, авга улсын начин П.Ганхүү. Аймаг, сумын цолтой бөхчүүд  ээжийнх нь талд бий. Харин аавынх нь талд боксын хүмүүс байдаг аж. 

 

11. 2005 оноос хойш чөлөөт бөхөөр хичээллэсэн.  


12. МУБИС-ийн япон хэлний ангид сурч байгаад гарсан. Үргэлжлүүлэн сурах хүсэлтэй. 

 

13. 2008 оноос “Замчин” клубт Улсын заан, Гавьяат тамирчин З.Дүвчингийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн. Харин одоо “Хилчин” спорт хороонд харьяалагддаг.


14. 2008 онд спортын мастер, 2009 онд олон улсын хэмжээний мастер цол авч 2010 онд Гавьяат тамирчин цолоор шагнуулсан. 

 

15. 2010 онд тэрээр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, бөхийн чөлөөт барилдааны түүхэнд 35 жилийн дараа эх орондоо аваргын алтан медалийг авчирсан. 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: