Эдийн засаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 12 сар 26
・ 8
Өчигдөр Засгийн газрын хуралдаан боллоо. Хуралдаанаар өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөр болсон хэд хэдэн төрийн албан хаагчийн хүсэлтийг хэлэлцсэн байна. Тодруулбал өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн О.Ганбатыг Гаалийн ерөнхий газрын даргын, Д.Ариунсанг Татварын ерөнхий газрын даргын, Р.Эрдэнэбүрэнг Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын, И.Нарантуяаг Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын, Т.Аюурсайханыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын, А.Ариунболдыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орон тооны гишүүний үүрэгт ажлаас тус тус чөлөөлсөн байна.
Харин удаан хугацаанд даргагүй байсан Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргаар Д.Болдыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар, Д.Мөнхтөрийг тус тус томиллоо.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.