Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 12 сар 26
・ 1

Засгийн газар 2013, 2014 онуудад арьс ширийг түүхийгээр нь экспортлохыг хориглосон тогтоол гаргаж, дотоодын үйлдвэрүүдээ дэмжин, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болгохыг зорьсон.
Манай улсын хэмжээнд арьс шир боловсруулах үйлдвэр 35, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 180 гаруй үйлдвэр ажиллаж байна. Жилд дунджаар арьс шир түүхий эдийн захад 200-300 мянган ширхэг адууны шир бэлтгэгдэн ирдэг. Харин энэ хэмжээний арьс ширийг боловсруулахад үйлдвэрүүдийн хүчин чадал хүрэлцдэггүй аж. Энэ байдлаас үүдэн “Эмээлт” захад 2014, 2015 оноос хойш хураагдсан 500 мянга гаруй адууны шир овоорсон байдалтай байна. Эмээлт зах дахь ченжүүдийн хэлж байгаагаар олон жил хураагдсан адууны ширийг давсалж хадгалсан ч өмхийрч, ашиглах боломжгүй болжээ.
Харин Засгийн газраас энэ асуудлыг шийдэх нэг удаагийн арга хэмжээ авахаар боллоо. Ирэх оны нэгдүгээр сарын 5-наас хоёрдугаар сарын 5 хүртэл нэг сарын хугацаанд адууны ширийг экспортлох шийдвэрийг гаргав.
Статистик мэдээгээр Монгол Улсад 2014 оны жилийн эцсийн байдлаар 2995.8 мянган толгой адуу тоологдсон бөгөөд энэ нь өмнөх онтой харьцуулахад 14.4 хувиар өссөн байна. Харин энэ жилийн эцсийн дүнгээр адуун сүрэг 3.2 саяд хүрчээ. Энэ нь өмнөх жилтэй харьцуулбал 298 тоо толгойгоор өссөн үзүүлэлт аж.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.