Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 12 сар 28
・ 5

Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөний тэргүүн, Монголын Байгаль орчны иргэний зөвлөлийн гишүүн Б.Баярмаатай ярилцлаа.
-Талийгаач Т.Лхагвсүмбэрэлтэй сэтгэцийн хувьд эрүүл бус, амиа егүүтгэсэн байж болзошгүй гэж ярьж байна. Үүнийг та юу гэж бодож байна вэ?
-Т.Лхагвасүмбэрэлийн амь насанд яг хэн халдсаныг хууль, хяналтын байгууллагынхан олж тогтоох ёстой. Хэрэв илрүүлж чадахгүй бол үнэхээр арчаагүй, сэтгэл зүрхгүй байна л гэсэн үг. Амиа егүүтгэсэн, сэтгэцийн хувьд эрүүл бус байсан гэдэг ч юм уу, иймэрхүү зүйлийг ярьж байна. Цагдаагийнхан ч гэсэн байцаалт авахдаа ийм асуултыг асууж байна. Тийм биш гэдэг нь олон баримтаар нотлогдож байна. Би талийгаачийг хүүхэд байхаас нь сайн мэднэ. Жишээлбэл, олон улсын эрдэм шинжилгээний өгүүллүүд бичиж, нийтэлж байсан, магистрийн зэргээ хамгаалахад бэлэн болсон мөн Англид сурах гэж байсан. Ийм хүүхэд оюун ухааны хувьд өөрчлөлтэй байх уу гэдгийг бодох л хэрэгтэй. Тиймээс хууль хяналтын байгууллагынхан хэн нэгний нөлөөнд автахгүйгээр, амийг хөнөөсөн хүнийг шударгаар илрүүлж, хариуцлага тооцно гэдэгт итгэж байна. Магадгүй хэргийн эзнийг олж чадахгүй, ямар нэгэн байдлаар замхаруулбал ашиг хонжоо хайгчид цаашид байгаль хамгаалагчийн амь насанд дахин халдахыг үгүйсгэхгүй.
-Та талийгаачийг хүүхэд байхаас нь л сайн мэддэг гэлээ. Хүүхэд насных нь дурсамжаас хуваалцана уу ?
-Би талийгаач залууг сайн мэднэ. Хүүхэд үеэсээ л байгальд маш их хайртай, амьтны зураг их авдаг. Хүүхдүүдийн дунд байгаль хамгаалах чиглэлээр уралдаан зохион байгуулахад үнэхээр идэвхтэй оролцдог байсан. Гэр бүлээрээ байгальд ээлтэй, экологич гэдгийг нутгийнхан бүгд мэднэ. Тухайлбал, аав нь Хөвсгөл нуурын тусгай хамгаалалтай газрын хамгаалалтын захиргааны дарга, ээж нь мөн байгаль хамгаалагч мэргэжилтэй. Ийм гэр бүлд өссөн болохоороо байгаль, ан амьтныг сэтгэл зүрхнээсээ хайрлан хамгаалж, эцэст нь залуугаараа амь насаа алдлаа.
-Амиа алдахаас өмнө халдлагад удаа дараа өртөж байсан гэсэн. Энэ талаар мэдэж байв уу?
-Мэдэлгүй яахав. Талийгаачийн биед удаа дараа халдаж, гэмтэл учруулж байсан. Тэгээд хотод ирж эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан удаатай. Тухайн үед би аавтай нь утсаар ярихад ажлаа хийх гээд буцаад явсныг хэлж байсан. Хүний эрхийг хамгаалах энэ жилийн өдрийг талийгаачид зориулсан. Тиймээс тухайн өдөр байгаль орчны төрийн бус байгууллагууд Засгийн газарт шаардлага хүргүүлсэн.
-Засгийн газарт шаардлага хүргүүлсэн талаараа тодорхой ярина уу?
-Байгаль орчны чиглэлээр ажиллаж буй хүмүүс эрүүл, аюулгүй орчны төлөө зүтгэдэг. Тийм учраас нэн түрүүнд эдгээр хүнийг хамгаалах эрх зүйн орчин шаардлагатай байна
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.