Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 12 сар 28
・ 4

Хуучин оноо үдэж, шинэ жилээ угтахад ердөө гуравхан хоног үлдээд байна. Өнгөрч буй 2015 он монголчууд биднийг “хөрс”-нд нь буулгасан жил байлаа. Эдийн засгийн хямрал нүүрлэсэн, ард түмний амьдрал тартагтаа тулсан гэж дүгнэх хүн олон байсан. Мэдээж өнгөрсөн жилүүдийн тансаг байдал алга болж, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх болсон нь үнэн. Нэг хэсэг Монгол Улсын ашиг орлого нэмэгдэж, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ч өндөр байсан. Засаг төр ч мөнгөтэй байв. Хүн болгонд халамж тараагаад л, намууд сая саяар нь мөнгө амлаад л. Залуусыг гэрлэснийх нь төлөө 500 мянгыг өгөөд л. Тийм баян цаг үед бидэнд байсан. Гэхдээ бид боломжтой үедээ үүцээ бэлтгэж чадалгүй, байгаа үед нь баярхаад, үрэн таран хийгээд л дуусгасан. Түүнийхээ гайг өнгөрч буй онд эдэллээ.
Нэг хэсэгтээ л “хөөсөрч” байсан эдийн засаг эмх цэгцэндээ орлоо. Албан байгууллагууд нэг худалдагчтай байхад хангалттай дэлгүүртээ хоёрыг ажиллуулж байсан. Түүнийгээ болилоо. Орон сууцны ам.метрийн үнэ тэнгэрт хадаж байсан бол одоо бага багаар бууж байна. Ам.доллар, юанийн ханш өссөнөөр хүмүүс элдэв бараа оруулж ирэхээсээ илүүтэй дотооддоо үйлдвэрлэл эрхлэх сонирхолтой болж байна. Гэх мэтээр саарын хажуугаар сайн мэдээ дагуулсан жил болж өнгөрлөө, 2015 он. Тийм болохоор хямралтай, хэцүү гэж дүгнэх хэрэггүй байх.
Харин бүсээ бага зэрэг чангалсан уу гэвэл тийм. Яагаад гэвэл төр засгийнхан төсөв бүрдүүлэхийн тулд хямдарч болох байсан шатахууны үнийг барилаа. Иргэдээсээ янз бүрийн татвар нэмж авч байна. Зах зээлийнхээ хуулиар махны үнэ хямдарсан нь малчдад жаахан хүнд туслаа. Гэх мэтээр асуудал байгаа. Гэхдээ ирэх 2016 онд Монгол Улсын нийт иргэдэд өгөөжөө өгөх байх. Иргэдийн маш их итгэл хүлээлгэж байсан Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт эхэллээ. Тэндээс орж ирэх орлого улс орныг сэвхийтэл өөд нь татаж, өргөдөгүй юм гэхэд бага сага хувь нэмрээ өгөх байх. Бусад уул уурхайгаас орж ирэх ашиг ч далайд дусал нэмрийн адил хэрэгтэй.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.