"Өвөрхангайн цагдаад зодуулсан" хэмээн амьсгал хураасан сурагч хүүгийн хэргийг ЦЕГ шалгах хэрэгтэй

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 12 сар 28 ・ 14

Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч цагдаад зодуулж, амиа алдсан гэх мэдээлэл байна. Энэ сарын 23-ны өдөр тус хотын нэгэн сургуулийн 11 дүгээр ангийн сурагч цагдаагийн байгууллагад дуудагдсаныхаа дараа удалгүй тархиндаа цус харваж нас барсан аж.

Тодруулбал талийгаач хүү доод ангийнхаа хүүхэдтэй муудалцаж, зодолдсон гэх асуудлаар цагдаагийн газарт дуудагдаж, байцаагдсан юм байна. Ингээд орой нь ангидаа ирээд, ангиа цэвэрлэж байгаад ухаан алдаж, унаад эмнэлэгт хүргэгдэж ухаангүй гурав хоноод нас баржээ. Цагдаагийн байгууллагынхан уг хэрэгт бидний буруу байхгүй гэж байгаа ч эл хэрэгт эрүү үүсгэн шалгаж байгаа юм байна.

Харин талийгаач хүүгийн ар гэрийнхэн цагдаагийн алба хаагчдыг сэжиглэж байгаа аж.

Тодруулбал, талийгаач хүүгийн төрсөн эгч нь энэ хэргийн талаар мэдээлэл өгөхдөө “ Дүү маань энэ сарын 23-нд тархиндаа цус харвасан байдалтай аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Сэхээн амьдруулах тасагт хүргэгдэж очоод гурав хоног ухаангүй байж байгаад нас барсан. Дүүг маань таньдаг хүүхэд аавынхаа хамтаар хэсэг хүмүүсийн хамт зодсон байж болзошгүй. Үхтэл нь зодож хаячихаад цагдаад хүргэж өгсөн юм билээ. Дүү цагдаагаас гарч ирэхдээ гуйвж дайваад яг согтуу хүн шиг явсаар ангидаа ирсэн юм билээ” гэжээ. Харин талийгаач хүү болохоор ангийнхандаа хэлэхдээ “Би цагдаад зодуулчихлаа. Миний толгой эргээд байна” гэж хэлээд ухаан алдаж, унаад сэргэхгүй байсаар амьсгал хураажээ.

Тэгэхээр түүнийг таньдаг гэх хүү болон түүний аав, цагдаа нар гээд олон хүн уг хэрэгт буруутай байж болохоор байгаа юм. Гэвч Өвөрхангай аймгийн цагдаагийн хэлтэс уг хэргийг шалгаж байгаа гэхээс өөрийг хэлэхгүй байсаар цагдаагийнхан буруугүй гэдэг шийдвэр гаргажээ. Сүүлийн өдрүүдэд хөдөө орон нутгийн цагдаагийн газарт шийдэгдэж байгаа хэргийн талаар нэлээд гомдол гарч байгаа нь ажиглагдаж байна.Тиймээс эл хэргийг ЦЕГ анхааралдаа авах хэртэгтэй байгаа юм.

Н.Ганаа

 

 

эх сурвалж: www.Dorgio.mn



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

14 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 01 сар 04/

    Amiig amiar solih heregtei tsadaa nariig shalgah heregtei

    Хариулах
  • Зочин99 / 2016 01 сар 03/

    АНУ-д маш олон хүн цагдаад буудуулж нас барсан байна лээ. Манайд бол зодоод л арай үхээгүй байхад нь явуулчихдаг гэж ойлглгдож байна.

    Хариулах
  • Зочин / 2016 01 сар 03/

    Tsagdaag shalgadag prokuroriin mordong tatan buulgasan temuujingees xuugiin amiig nex

    Хариулах
  • Зочин / 2016 01 сар 01/

    Hoorhii doo

    Хариулах
  • Зочин / 2016 01 сар 01/

    Temuujingiin zuw baij gedeg ni notlogsoor l b.a

    Хариулах
  • unsigcn / 2016 01 сар 01/

    ene tsagdaa nar denduu bna daa sningeltei 1 r xeltesiin 1 r horoonii tsagdaa nar gudamjind yawaa eruul xumuusiig 111 t horidog l um baina lee

    Хариулах
  • Зочин / 2015 12 сар 31/

    Өвөрхангайн цагдаагийн дарга нь манай ховдын ах байгаа даа

    Хариулах
  • Зочин / 2015 12 сар 31/

    Тэр хүү худлаа яриагүй дээ. Цагдаа нарыг цаЙруулж байгаа бол их л муу ХЭРЭГ ШҮҮ

    Хариулах
  • зочин / 2015 12 сар 31/

    хүүхэд нохой 2 хамгийн үнэнч гэж ярьдаг даа ангийнх нь хичнээн хүүхэд сонссон юм бол доо хэрвээ 3-аас дээш бол энэ бол үнэн гэсэн үг

    Хариулах
  • Зочин / 2015 12 сар 30/

    Цагдаагийн байгуулга,нөхөр,авгай, хамаатан садан,гэр бүлээрээ цагдаа байна.ийм хүмүүс,Төрийн албыг доромжолж байн.аль нэгийн ажилуул,эсвэл хал.УЛААНБААТАР ХОТ,БАЯНХОНГОР аймагт байна.авгайн офцер ,нөхөр офцер,хамаатан садан нь замын цагдаа хотод,хууль сахиулах сургуулид ажилдаг,гэх мэт.Ийм хүмүүс а

    Хариулах
  • Зочин / 2015 12 сар 30/

    Цагдаагийн байгууллагын удирдлагыг өөрчлөхгүйгээр ЦЕГ т өөрчлөлт гарахгүй. Хэдий болтол төрийн цагдаагийн нэрийг болохгүй хүмүүсээр муулуулж байх юм

    Хариулах
  • хэхэхэ / 2015 12 сар 29/

    Цагдаа л зодсон байна ш дээ өөр хүүхэд худал хэлэхгүй

    Хариулах
  • Балт / 2015 12 сар 29/

    Цагдаагийн өмнөөс аав нь хэрэг хүлээх хэрэг болж байна уу. Энэ чинь ногоон малгайтнууд хонь хариулж явсан хүүг тоо гүйцээх гээд баривчилдаг шиг хэлмэгдүүлэлт ардчилагчидын төр барьж байгаа АРДЧИЛСАН ерөнхийлөгчтэй энэ үед тохиож байна уу.............

    Хариулах
  • Очир төв Дамба Очир молиго очироо / 2015 12 сар 29/

    Очир төв ХХК-ын захирал Дамба Очир молиго очир чамайг гадаадад тансаглаж байх хоорон ажилчид чинь сүүлийн 2 сарын цалингаа аваагүй гаднаа түлээгүй, гэртээ хоолгүй, хүүхэддээ бэлэггүй банкинд өртэй зовж байна

    1
    Хариулах