Эдийн засгийн өршөөлийн хуулийн талаар ҮХЦ хуралдана

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 01 сар 04

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 348 дугаар тогтоолоор баталсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журмын зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж нэр бүхий иргэд үзэж Үндсэн хуулийн цэцэд өргөдөл, мэдээлэл ирүүлжээ.


Түүний дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр болох юм байна. ҮХЦ уг өргөдөл, мэдээллийг хэрхэн шийдсэн талаар бид эргэн мэдээлэх болно.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх