Түлэгдсэн охиноо тэврээд 3 км алхжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 01 сар 05

Баянхонгор аймгийн Шаргалжуут суманд орших малчны гэрт зуух нь дэлбэрснээр гал гарчээ. Үүнээс болж гэрт байсан зургаан настай охин биедээ 80 орчим хувийн түлэгдэл авсан бөгөөд охиныг аав нь галаас аварсан байна.

Тэрбээр өөрөө түлэгдсэн ч охиндоо эмнэлгийн тусламж үзүүлэхийн тулд өвлийн хүйтэнд гурван км орчим газар охиноо тэврэн алхжээ. Аав, охин хоёрын биеийн байдал тааруу байгаа бөгөөд аавынх нь бие түлэгдсэнээс гадна хүйтэнд хайрагдсан байгаа аж.

 

Эх сурвалж www.wikimon.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх